
Нийслэлийн Онцгой Комиссийн хурлын талаарх шийдвэрийг Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан бөгөөд тэрбээр хэлэхдээ: “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр 15 чиглэл бүхий байгуулага өмнө мөрдөж байсан журмаараа ажиллана. Хүнсний худалдаа хийх цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөлтэй хуулийн этгээд спиртийн агууламж 18 хувиас бага согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөн. Нийтийн тээвэр халдвар, хамгааллын дэглэм мөрдөж, энгийн цагийн горимоор үйлчилнэ” гэсэн юм.