Монгол Улсад өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавирусийн халдвараар 57 хүн өвчилсөн нь батлагджээ. Тэдгээрээс нь 55 нь нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос гарсан байна. Нэг нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан, нэг нь Сэлэнгэ аймагт хавьтлаар тусгаарлагдаж байсан хүнээс халдвар илэрчээ.
БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт шинээр батлагдсан 55 тохиолдлын 33 нь өвтчөн, 9 нь сахиур, 2 нь гэр бүлийн хүмүүс, 2 нь захиргааны ажилтан, 1 нь эмнэлгээс гарсан өвчтөн байжээ.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдвараар нийт 1063 хүн халдварлаад байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР