Нийслэл Улаанбаатар хотод коронавирусийн шинжилгээ авч буй цэгүүд дээр багагүй зөрчил илэрч байгаа мэдээлэл гараад байгаа. Тухайлбал, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, сорьц хөлдөх гэх мэт.
Тэгвэл энэ асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тайлбар хийлээ. Тэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өмнө нь тогтоох үед Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг буцаахын тулд шинжилгээ авсан. Нийт 110.000 хүнд шинжилгээ хийлээ. Энэ үед ганц нэг алдаа гарсан зүйлийг бид хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлаар 12 дугаар сарын 1-нд МХЕГ-аас ЭМЯ-нд 15 заалт бүхий биелүүлэх шаардлагатай албан бичгийг ирүүлсэн. Түүний дагуу алдаа дутагдлаа сайжруулаад ажилласан. Гэхдээ шинжилгээний сорьц хөлдсөн асуудал гараагүй. Энэ бол нэг сарын өмнө болсон үйл явдал. Одоо шинжилгээ авч байгаа 19 цэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР