Худалдаа хөгжлийн банкны төв салбарын ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ. Тухайн иргэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм байна.
Үүнээс улбаалж тус банкны төв салбарыг хамгаалалтад авч ажилтнуудаас шинжилгээ авч эхэлжээ. Түүнчлэн 14 хоногийн хугацаанд ажиллахгүй болсныг ажилтнууддаа мэдэгдэж эхэлжээ.
ХӨСҮТ-өөс мэдээлснээр БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс гарсан голомт өчигдөр гэхэд 55 хүн шинээр халдвар авсныг мэдээлсэн билээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР