fbpx Т.Мөнхсайхан: Үндэсний хэмжээнд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 45 секунд

Т.Мөнхсайхан: Үндэсний хэмжээнд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

Эрүүл мэндийн яам “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-д нэгдэж байгаагаа илэрхийлэн бодлогын түвшинд хүүхдийн хорт хавдрын асуудлыг тусгах, эмчилгээ оношилгооны шинэ аргуудыг өргөн нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор  ЭХЭМҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөн нь Эрүүл мэндийн сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. 

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хүүхдийн хавдрын асуудлаарх ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны төвийн захирал–АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлгийн Эрүүл мэндийн тогтолцоо эрхэлсэн захирал Др. Кэтрин Лэм, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон  тус төвийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “Монгол улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хамтран ажилладаг олон улсын болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

КОВИД-19 цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдалд “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг бид цахимаар зохион байгуулж байна.

Монгол улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож байна. Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээг сайжруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр үндэсний хэмжээнд дэмжин ажилладаг.  Гэсэн хэдий ч хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад түншлэгч бүх талуудын оролцоо, төр, төрийн бус байгууллага, олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал байна.

 

ДЭМБ 2030 онд хорт хавдартай хүүхдүүдийн зовлон шаналлыг бууруулж, амьдрах чадварыг наад зах нь 60 хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-ыг эхлүүлсэн. Энэхүү санаачлагыг Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам дэмжиж нэгдэн орсон. Бид системтэйгээр, үндэсний хэмжээнд төлөвлөгөөтэй ажиллаж, хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хорт хавдартай хүүхдүүдийн амьдрах чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хүүхдийн хорт хавдрын чиглэлээр 2023 он дуустал хэрэгжүүлэх бидний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг дэмжиж санхүүжилтийн болон мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байгаа ДЭМБ, Хүүхдийн хавдрын асуудлаарх ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны төв – АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлгийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр та бид үндэсний анхдугаар зөвлөгөөнөөрөө хүүхдийн хорт хавдрын асуудлыг үндэсний түвшинд авч хэлэлцэж, олон улсад баримталж байгаа бодлого, чиглэлийн талаар сонсож, сэдэвчилсэн хуралдаануудаас гарсан санал, дүгнэлтүүдээ нэгтгэж, ирэх жилүүдэд үндэсний хэмжээнд та бид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөнийхөө талаар нэгдмэл ойлголтод хүрнэ гэж итгэж байна.” гэдгийг онцлов.

Үргэлжлүүлэн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр "Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний зөвлөгөөний хүрээнд хүүхдийн хорт хавдрын тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, ахиц дэвшлийг тодорхойлох, хүүхдийн хорт хавдрын цогц тусламж, үйлчилгээний 9 чиглэлээр 2020 оны 12 сарын 16-18-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд, ТББ-ууд идэвх санаачлагчтай оролцож хэлэлцүүлэг хийсэн. Салбар  хуралдаанд цахимаар 900 холболтоор 2000 гаруй сонирхогч талууд, оролцогч нар төрийн ба төрийн бус байгууллага, хот хөдөөгийн мэргэжлийн байгууллага, эмч мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Коронавируст халдварын цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдлын улмаас өнөөдөр нэгдсэн зөвлөгөөнийг мөн цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Манай төвийн хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасагт өнөөгийн байдлаар Европын холбооны улсуудад мөрдөгддөг зааврын дагуу 13 төрлийн хүүхдийн хорт хавдрыг 29 төрлийн протокол эмчилгээгээр эмчилж байна. Хэдийгээр хорт хавдрын туяа эмчилгээнээс бусдыг хийх чадавх нөхцөл бүрдсэн ч цаашид шийдвэрлэх олон асуудлуудад хамтран шийдвэр гаргахад энэхүү зөвлөгөөн чухал ач холбогдол байна.  Энэ үйл ажиллагааг дэмжин оролцсон ЭМЯ, ДЭМБ, төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлье. " гэлээ.

Зөвлөгөөнөөр хүүхдийн хорт хавдрын тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, ахиц дэвшлийг тодорхойлох, хүүхдийн хорт хавдрын цогц тусламж, үйлчилгээний 9 чиглэлээр урьдчилсан цахим хэлэлцүүлэг явуулж,  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах юм.

150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​