Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэр Их Азарга гэх нэршилтэй хадан хясааны доороос хоёр хүний цогцос олджээ. Дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгдсэн байна.
Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Цагаан-Уул сумын харьяат 39 настай эмэгтэй болон 25 настай эрэгтэй нарын цогцос болох нь тогтоогджээ. Тэднийг хадан хясаан дээрээс унасан гэж үзэж байгаа аж.
Энэхүү хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар ажиллаж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР