fbpx Т.Мөнхсайхан: Д.Нямхүү дарга бид хоёр буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 5 секунд

Т.Мөнхсайхан: Д.Нямхүү дарга бид хоёр буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон

Сүүлийн үед эрүүл мэндийн салбартай холбоотой олон мэдээлэл цахим орчинд тарах болсон. Тэр дундаа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэргүүтэй цар тахлын үед ажиллаж байгаа томоохон боловсон хүчнүүдийг халж сэлгэж байгаа мэдээлэл ч гарсан билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тайлбар мэдээлэл өгсөн байв.

Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ikon.mn цахим хуудаст хариу тайлбар өгчээ. Тэрээр “Эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг надад бий. Хамгийн гол нь бид цаг үеийнхээ нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой. Тодруулбал, өнөөдөр зөвхөн коронавируст халдвартай хүмүүсийг эмчилж буй эмч, сувиглагч бус сүрьеэгийн тасгийн сувилагч болон ариутгалын тасгийн ариутгагч халдвар авсан байна.

Энэ нь ХӨСҮТ-өөс халдвар гадагш тархах маш том эрсдэл үүсэж байгааг илэрхийлж буй дохио. Тиймээс үүнд маш анхааралтай хандаж, зөв арга хэмжээ авч менежментээ өөрчлөх шаардлагатай. Гэхдээ шууд COVID-19-ийн болон сүрьеэтэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй. Коронавирусийн халдвартай хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага, багаар коронавирусийн эмчилгээний хэсгийг чөлөөлж байна. Энэ маягаар ХӨСҮТ-д коронавирустэй өвчтөнүүдийг бүгдийг эмчилж, эмнэлгээс гаргана.

Дараа нь тэнд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинд анхаарлаа хандуулна. Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам өндөр болно. 

Эрсдэлийг багасгахын тулд л эхний ээлжид коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байгаа хэсгийг чөлөөлөхөөр зохион байгуулж буй. Гол нь сүрьеэгийн өвчтөнүүдийг шууд өөр тийшээ шилжүүлэх асуудал яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тус тасгийн сувилагч нэгэнт коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул энэ чигээрээ байвал сүрьеэгийн өвчтөнүүд ч халдвар авах эрсдэлтэй. Хэрвээ ийм байдал үүсвэл тэдгээр өвчтөнүүдийн амь насанд ч маш их эрсдэл учирна гэсэн үг. 

Бид эмнэлгийн ажилчдыг гадагш ямар нэг контактгүй болгож, тэнд үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийг эрсдэлээс сэргийлэх ажлыг давхар хийж буй.

Коронавирусийн халдвартай хүмүүсийг хэсэг хугацаанд ХӨСҮТ-д эмчлэхгүй байж сүрьеэгийн тасгийн өвчтөнүүдийг халдвар авах эрсдэлээс сэргийлж чадвал  нүүлгэх шаардлагагүй болно. Д.Нямхүү эмч бидний хооронд зөвхөн шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эрсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн асуудал л яригдсан.

ХӨСҮТ-ийн хувьд, УОК-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлтийн дагуу засаж залруулах болоод халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулах ёстой зэрэг олон асуудал бий.

Тухайн ажлын хэсгээс гаргасан ХӨСҮТ-ийн дүгнэлтийн дагуу богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал гарна гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан. Бидний хэн хэн нь л иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхдаа ажил төрлийн маргаан гаргасан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна. Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон. 

Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж ам мурийх асуудал хэчнээн ч гарч болно. Гол нь цаашид хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой.

Мэдээж аюултай цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй” гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ  БАЙГУУЛЛАГУУДАА МАНЛАЙЛЖЭЭ
ТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДАА МАНЛАЙЛЖЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​