Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг өмнөх парламентад Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр 14 нас хүрсэн хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрнө гэсэн утгатай заалт орууллаа хэмээн шүүмжилсэн эрхэм бол УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү. Энэ асуудлаар энэ хоёр улстөрч төдийгүй Монголын нийгэм ч өнөөдөр хүртэл нэг ойлголцолд хүрээгүй яваа.
Өөрийнх нь нэрийг сэвтээсэн нэг “ангийн” нөхрөө Х.Нямбаатар халамжилж яваа бололтой. Тэрээр сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагадаа УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн өмгөөлөх эрхийг хөөцөлдсөн талаараа дуулгажээ. Тэрээр “Нээрээ сониноос би О.Баасанхүүгийнхээ өмгөөлөх эрхийг сэргээж өгөөч гээд хүсэлтийг нь уламжилж, хөөцөлдсөн. Бид хоёр өнгөрсөн парламентад хоорондоо хамгийн их үзэлцсэн л хоёр байх. Надад хүн зуудаг, өс санадаг зан байхгүй” гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР