fbpx Мутацид орсон коронавирус эрдэмтдийг гайхашруулсаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Мутацид орсон коронавирус эрдэмтдийг гайхашруулсаар байна

ДЭМБ-аас мэдэгдсэнээр 2020 оны 9 дүгээр сараас Их Британи улсад шинээр бүртгэгдсэн мутацид орсон коронавирусийн халдвар тохиолдол дэлхий дахинд нэмэгдсээр байна. Их Британи улсаас эхэлсэн тус халдвар Австрали, Азийн орнуудад эрчимтэй нэмэгдэж байгаа аж.

Шинэ төрлийн вирус халдварлуулах чадварын дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсаар байна. Учир нь мутацид орсон вирус “Ковид 19”-өөс 75 хувиар илүү халдварлуулах чадвартай болж оношлогджээ. Түүнээс гадна дараах 3 эрсдэлийг маш ихээр бий болгож байгааг эрдэмтэд онцолж байна.

  1. “Ковид 19” вирусээр хүүхэд, идэр залуу насныхан бага өвчилж байсан. Тэгвэл шинэ төрлийн вирусээр хүүхэд өвчлөх өндөр эрсдэлтэй.

  2. Өндөр настай хүмүүсийг илүү хүндрүүлэх магадлалтай байна.

  3. 50-60 хувь нь шинж тэмдэггүй. Энэ үедээ халдвар тараана. 1-3 хоногтоо PCR шинжилгээгээр илрэхгүй. Энэ нь дэлхий дахин цаашид аюулд тарих эрсдэл өндөр байна гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
 
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ