Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчдын дунд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тухайн ажилтан коронавирусийн 2 догч хавьтал болсон хүн байжээ. Тодруулбал, тус цагдаагийн хэлтсийн өөр нэг албан хаагчийн гэр бүлийн хүн халдвар авсан байжээ. Түүнээс үүдэн цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг 2 догч хавьтлаар авч үзээд байж. Тэдгээр 2 догч хавьтал болсон ажилтнуудын дундаас ийнхүү халдвар илэрчээ.
Одоогоор тус ажилтны ойрын хавьтлын 13 хүнийг тусгаарласан бөгөөд өчигдөр оройноос эхлэн 250 хүнээс шинжилгээг авч эхэлжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР