Цар тахлын улмаас боловсролын салбар жил гаруйн хугацаанд завсарлага авч цахим болон теле байдлаар ихэнх хугацаанд ажилласан билээ. Энэ цаг үед их дээд сургуулийн хичээл цахимаар үргэлжилж байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн хичээл ирэх оны 2 дугаар сарын 1 хүртэл улирлын амралт эхлээд байгаа.
Улаанбаатараас бусад аймаг орон нутагт халдвар гараагүй байгаа тул хичээлийг танхимаар явуулах нь зүйтэй гэсэн саналыг олон нийтийн зүгээс гаргаад байгаа. Энэ асуудлаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Халдваргүй бүсүүдэд 2 дугаар сарын 1-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулан явуулахаар тооцоолоод байгаа. Гэхдээ нөхцөл байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй. Тэр утгаараа тухайн үед шийдвэрээ гаргаад явна. Тиймээс цахим болон теле хичээлийн сургалтын бичлэг болон холбогдох бэлтгэлийг хангаж ажилласаар байна” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР