УИХ-ын Нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Төсөл хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр зохион байгуулсан Хүүхдийн фондын хандив цуглуулах арга хэмжээг шүүмжлэв.
Тэрээр “Өчигдөр Монгол даяар найр наадам болох шиг боллоо. Цар тахал хаачсан бэ, Я.Содбаатар аа. Хаанаас хэн ийм хачин юм бодож олдог байна аа. Ядарсан ард түмнээсээ мөнгө нэхээд юу болж байна. Ийм юм хийх байсан бол Соёлын яамыг байгуулах хэрэг юу байна. Шал хэрэггүй би Соёлын яамыг дэмжсэн байна” хэмээв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР