Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 20 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар албаныхан мэдээлээд байна.
Халдвар авсан 20 хүний нэг нь "Тэнүүн-Огоо" автобус баазын нэг ажилтан байгаа аж. Тус компанийн жолоочоос хоёр хоногийн өмнө халдвар илэрсэн юм. Тиймээс ажилтнуудыг шинжилгээнд оруулж тусгаарлаж эхэлснээр ийнхүү халдвар авсан хүн тогтоогджээ. Тэрээр тус баазад түлш түгээгч хийдэг, 24 цаг гараад 72 цаг амардаг хүн байна. Энэ хүн арванхоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн бөгөөд тус компанийн 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байна.
"Тэнүүн-Огоо" автобус баазаас нийт дөрвөн хүн халдварт өртөөд байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР