УИХ-ын Нэгдсэн чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өмнөх парламентад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын бидний хэдэн нөхөд нэгдэж тэмцэж байгаад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах 57 дугаар тогтоолыг батлуулж чадсан. Одоо ч Оюутолгойн асуудал яригдаж байгаа. Цар тахлын хүнд хэцүү үед Тавантолгой, Эрдэнэт зэрэг дотоодын үйлдвэрүүд хүнд хэцүү үед тусалж дэмжиж байна. Гэтэл гадаадын эзэнтэй Оюутолгой өнөөдөр юу ч өгөхгүй мөртлөө татварын 200 тэрбум ам.доллараа төлөхөөс луу унжиж Арбитрт оччихоод байна. Тиймээс өмнө нь бэлээхэн 57 дугаар тогтоол байгаагаас хойно Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахад энэ тогтоолоо авч үзмээр байна” хэмээв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР