fbpx Б.Баатар: "Хүүхдийн төлөө фонд"-ыг миний нэр дээр байгуулсанд нэг их санаа зовоод, хардаад байх хэрэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 33 секунд

Б.Баатар: “Хүүхдийн төлөө фонд“-ыг миний нэр дээр байгуулсанд нэг их санаа зовоод, хардаад байх хэрэггүй

Засгийн газраас хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн бол Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг МҮОНТ-ээр шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан.

Энэхүү үйл ажиллагааны талаар олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулж байна. Цар тахлын үед бүхий л үйл ажиллагааг хааж, хөл хорионд байгаа үед ард иргэдээс хандив цуглуулсан, мөн Засгийн газар төрийн бус байгууллага байгуулан хувь иргэдээр толгойлуулсан нь хамгийн их анхаарал татаж байгаа юм.

Тодруулбал, "Хүүхдийн төлөө фонд" гэх арванхоёрдугаар сарын 17-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн НҮТББ-ын гурван хувьцаа эзэмшигчийн нэг, найруулагч Б.Баатар юм. Тэрээр олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрээр "Монголынхоо хүүхдүүдийн ирээдүйг сайхан байлгая гээд монгол туургатны уран бүтээлчид нэгдээд сайн санааны тоглолт хийлээ. Ер нь бид хүүхдээ анхаарах цаг болсон. Төрийн гурван өндөрлөг ч энэ талаар ярилцаж байсан зүйлс байсан юм билээ. Надад Соёлын яамнаас санал тавьсан. Гэхдээ Хүүхдийн төлөө фондыг сэргээн, үйл ажиллагаа эрхлэхэд Засгийн газрын хувьд зарим нэг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байсан гэж ойлгосон. Он гараад “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах бэлтгэж байгаа юм билээ.

Бас тоглолтыг зохион байгуулахаар гаднын уран бүтээлчидтэй харилцах шаардлагатай байсан учраас ТББ байгуулах шаардлага ч гарсан. Нөгөө талд, тоглолтыг шинэ жилийн үеэр зохион байгуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтаа ч цаг алдалгүй хийх шаардлагатай байсан учраас түр ТББ байгуулсан. Хуулийг нь бэлэн болтол ингэж Төрийн бус байгууллага үүсгэн зарлаж хуримтлал үүсгэх нь зөв гэж үзсэн. Энэ болтол Соёлын яамнаас ТББ байгуулж тоглолтыг зохион байгуулж байгаагаар нь миний нэрийг тавьсан юм байгаа биз дээ. Түүнд нэг их санаа зовоод, хардаад байх хэрэггүй.

Харин Монголынхоо бүх ард иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд “Хүүхдийн төлөө За” гэж хэлсэнд баярлалаа. Нэг өдрийн дотор 10 хэдэн тэрбум төгрөг цугларсан анхны тоглолт боллоо. Миний хувьд тоглолт сайхан болсон. Бид хууль нь бэлэн болонгуут санд цугларсан хуримтлал хөрөнгийг, сангийнх нь хамт Засгийн газарт мэдээж шилжүүлнэ. Санаа зоволтгүй. Харин энэ олон хүний сэтгэл зүтгэлээр боссон сангийн үйл ажиллагаа цаашид тунгалаг сайхан байгаасай л гэж хүсэж байна.

Тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан МҮОНТ, өргөн нэвтрүүлгийн 10 гаруй телевиз,  урлаг спортын бүх одод, хандив өргөсөн нийт ард түмэн, байгуулагууддаа сайн сайхныг хүсье" гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn  Г.ОЧИР

Х.Баттулга: Өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг дахин дэвшүүлж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​