Алтанбулаг боомтоор өчигдрөөс /2021.01.02/ 23 эхлэн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхэллээ. Эдгээр тээврийн хэрэгсэл нь эм эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зөөж байгаа аж.
Эхний ээлжийн тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрүүлсэн бөгөөд монгол тээвэрлэгч нар цагдаагийн хяналтад нийслэл рүү цуваагаар хүргэх юм. Түүнээс гадна УОК-ын даргын тушаалаар ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг манай улсын хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, татан авах ажил эхлээд байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР