fbpx Байгалийн цогцолборт Горхи, Тэрэлжийн газрыг гадаад, дотоодын баячууд дамлан худалдаалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 21 секунд

Байгалийн цогцолборт Горхи, Тэрэлжийн газрыг гадаад, дотоодын баячууд дамлан худалдаалж байна

“Тэрэлж UB-2-оос баруун тийш 2 км яваад голоо гараад дээд аманд 5000 м.кв эрүүл тэгш газар зарна. Гэрчилгээ нь гарсан. Газрын эрх 10 жилээр хийгдсэн. 18000000 бэлэн мөнгөнд ярилцана. Бартер ярина”. Ийм нэгэн зар саяхан олон нийтийн сүлжээнд тавигдав. Магадгүй та иймэрхүү зарыг өмнө нь харж байсан юм биш биз.

Нийслэлээс зүүн тийш 60 км зайд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бий. Бидний нэрлэж заншсанаар Тэрэлжийн амралт. Улаанбаатарчуудын мөн гадаадын жуулчдын зорьж очдог томоохон аяллын маршрутын нэг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар яах аргагүй мөн билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд аялал жуулчлал нэрээр байгалийн цогцолборт газрын газар дамлан худалдааны хэрэгсэл болж, бүр цаашлаад гадаад эзэдтэй, хилийн чанадад газрын эрх нь худалдаалагддаг, хууль бус наймааны талбар болж гүйцлээ.

Горхи, Тэрэлжийг яагаад байгалийн цогцолборт газар болгосныг юун түрүүнд уншигч танд тайлбарлах ёстой. Горхи-Тэрэлж нь Хан Хэнтийн дархан цаазат газартай хил залган оршдог, уул хад, цохио, гол мөрөн хосолсон үзэсгэлэнт сайхан нутгийг унаган төрхөөр нь хамгалаах, зохион байгуулалттай аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж хамгаалах зорилгоор УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг байгуулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд авчээ.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Гүнжийн сүм, Чингис уул, Гялалзахын энгэр, Алтан өлгийн эртний мөсдлийн хунх, Зуун ламын агуй, Мөнгөн цохио буюу Мэлхий хад, Лам хад зэрэг түүх соёлын дурсгал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудтай. Түүгээр зогсохгүй Тэрэлж, Заан Тэрэлж голуудын сав газар нь Чингис хааны ойрын төрөл, тайж нарын өлгий нутаг байсан бөгөөд XVII  зууны үеэс халхын Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутагт багтаж байсан гэдэг.

Тэрэлж голын зүүн талд 2090 метр өндөртэй Баянбулагийн зоо хэмээх уул бий. Энэ уулын баруун талаар Тэрэлж голыг уруудахад Тэрэлж-Туулын бэлчирт багахан хөндий байх агаад энэ хөндийд Монгол Их Хүрээ (одоогийн Улаанбаатар) 1733-1734 онд нэг жил орчим хугацаанд оршиж байсан түүхтэй.

Энэ бол Горхи-Тэрэлжийн БЦГ байгалийн болон түүх, соёлын ямар их үнэ цэнэтэй болохыг харуулж буй мэдээлэл. Ийм үнэ цэнэтэй газар нутагт өнөөдөр аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр газрын наймаа, байгаль орчны бохирдол, гүний усны хомсдол, хамгийн гол нь мөнгөтэй эрх мэдэлтэй гадаад дотоод хүмүүс олон арван жилээр газар дээр нь эзэн суусан явдал гаарч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Анхаарал татаад зогсохгүй ийм хууль бус, зүй бус үйл ажиллагаа байгалийн цогцолборт газарт үүрлэж болохгүй билээ.

Тиймээс бид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нөхцөл байдал ямар байгааг эрэн сурвалжилсан нийтлэлийг эхлүүлж байна.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны цахим хуудаст газар ашиглалтын талаарх мэдээллийг тавьснаас иш татвал “Горхи-Тэрэлжийн БЦГ нь 292.9 мянган га талбайтайгаас 294 иргэн, ААН байгууллагад 1040 орчим га талбай буюу нийт талбайн 0.2 хувийг аялал жуулчлалын зориулалттайгаар ашиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар ААНБ, жуулчны баазууд төвлөрч байгаа Ар, Өвөр горхи, Тэрэлж нь 20694 га талбай нөлөөлөлд өртөөд байна. 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 294 иргэн, ААН байгууллага газар ашиглах зөвшөөрөл авснаас 84 нь үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын 2012 оны 38 дугаар тогтоолоор тус цогцолборт газраас Тэрэлж суурин орчмын 262.5 га талбайг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлсөн. Тусгай хамгаалалтаас чөлөөлөгдсөн газарт Тэрэлж суурангийн 264 айлын хашаа, “Гацуурт”, “Улаанбаатар зочид буудал”, “Тэрэлж Алтай”, “Ар хөвч”, “Гурван түргэн”, “Бүтээлч шинэ сонголт”, “Монгол Алтай” ХХК, иргэн Одхүү, “Алтан буулгат ёс”, “Телевизүүдийн холбоо” зэрэг байгууллагууд орсон  байна” гэжээ.

Тэгвэл бодит байдал дээрээ Горхи-Тэрэлжийн газар нутаг 294 эзэмшигчээр тогтдоггүй. Бараг 2 дахин их буюу 450 орчим иргэн, ААН тэнд газрын эрхтэй төдийгүй түүнээс 180 гаруй нь үйл ажиллагаа явуулдаг гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Харин үлдсэн газар нутаг нь наймааны хэрэгсэл болжээ. Өөрөөр хэлбэл, нийтлэлийн эхэнд өгүүлсэн шиг худалдааны сувгуудаар зарагддаг гэсэн үг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг дамлан худалдаалахыг хатуу хориглодог. Гэвч өнөөдөр Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутаг хятад, солонгос, тайвань иргэд монгол хүнээр халхавч хийн газрын наймаа хийх болжээ.

Эх сурвалжийн тэмдэглэн хэлснээр газар ашиглах эрхтэй хоосон хашаа, жуулчны баазуудыг 15-20 жилээр түрээслэх нууцын зэрэглэлтэй гэрээг байгуулдаг аж. Ингэж гэрээлж авсан газартаа жуулчин хүлээж авах үйл ажиллагаа явуулах нэрээр тусгай хамгаалалттай газар нутгийн эко систем үзэсгэлэнт байгалийн унаган төрхийг алдагдуулж төв суурин газар шиг барилгажуулалт маш ихээр нэмэгдэх болжээ.

Түүгээр зогсохгүй гадаад эзэнтэй гольфийн талбай байгуулж, талбайн зүлэг усалгааны төлөө 20 гаруй гүний худаг бий болгож гүний усны нөөцөд нөлөөлсөн ноцтой жишээ байна. Жуулчны баазууд усаа 50 метрийн гүнээс татдаг байсан бол одоо 80-100 метрийн гүнээс усаа татдаг болжээ.

Хамгийн ноцтой зүйл нь гадаадын хамтарч ажилладаг түншүүдээ Монголд урьж аялуулах нэрийдлээр монгол охидын биеийг үнэлүүлэх, нэг ёсондоо секс тур хийж байгаа тухай баттай эх сурвалж хэлж байгаа юм.

Үргэлжлэл бий....

Эх сурвалж: Shuurhai.mn Г.ОЧИР

Танилц: 2021 онд худалдаанд гарах ‘Land Cruiser 300’
Танилц: 2021 онд худалдаанд гарах ‘Land Cruiser 300’
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​