
"Монгол шуудан" ХК-иас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр ЭМЯ-ны мэдээллийн цагаар Төв шууданд байршлах Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газрын нэг ажилтнаас Ковид-19 халдвар илэрлээ гэж мэдээлсэн. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан тус газраас ажилчдаа шинжилгээнд хамруулж нийт ажилчдынх нь шинжилгээний хариу бүгд 100 хувь СӨРӨГ гарсан учраас энэхүү мэдэгдлийг гаргах болжээ.