fbpx Жек Ма сураг тасарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 37 секунд

Жек Ма сураг тасарчээ

Хятадын цахим худалдааны “Алибаба” платформыг үүсгэн байгуулагч Жек Ма олон нийтийн өмнө гаралгүй хоёр сар болжээ. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сарын 24-нд Шанхайн бизнес форумд оролцсон юм. Түүнийг Хятадын эрх баригчид дуудаж, байцаалт авч байгаа болов уу гэсэн таамаглалыг барууны хэвлэлүүд дэвшүүлжээ. Жек Ма бол Засгийн газрын шахалтад өртсөн Хятадын анхны магнат биш. “Анбанг” даатгалын компанийг үүсгэн байгуулсан У Сяохуйг залилан хийж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган 2018 онд баривчилжээ. Түүнд 18 жилийн хорих ял оноосон байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгийн магнат Рен Чжичианг Хятадын эрх баригчдын бодлогыг шүүмжилсэн эссэ бичиж, Ши Жиньпинийг алиалагч гэж нэрлээд удалгүй алга болжээ. Зургаан сарын дараа түүнд авлигын хэргээр 18 жилийн хорих ял оноосон тухай мэдээлэл гарчээ. “Алибаба” группийн хэвлэлийн төлөөлөгч Жек Магийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Жек Ма өнгөрсөн оны санхүүгийн жилд 71.9 тэрбум ам.долларын орлого олсон технологийн аварга компаниа 1999 онд байгуулжээ.

 

БЭЭЖИНГИЙН БҮТЭЭСЭН ДҮР БАЙСАН УУ

 

Компаниа амжилттай удирдаж байсан түүнийг Бээжингийн эрх баригчид орчин үеийн, имижтэй хятад бизнес эрхлэгчийн дүр бүтээхийг зөвшөөрсөн гэж зарим шинжээч үздэг. Дараа үеийн худалдаа, технологийн дүрмийг бичихийг эрэлхийлсэн “Made in China 2025”, “China Standards 2035” зэрэг албан ёсны бодлогыг Жек Ма сурталчилж байлаа. Хятадын эдийн засаг хурдсаж, геополитикийн тэргүүлэх байр суурь эзэлж байгаа энэ үед Бээжин системтэй санхүүгийн эрсдэлээс эмээх болсон. Дэлхийн үл хөдлөх хөрөнгө, санхүү, шоу-бизнесийн магнатуудтай уулздаг Жек Маг эх орондоо халдашгүй эрхтэй гэж олон хүн боддог. Тэрбээр KFC Хятадад салбараа нээхэд ажилд ороогүй цорын ганц өргөдөл гаргагч байсан зэргээр сэтгэл хөдөлгөсөн түүхүүд ярьж залуусыг байлдан дагуулсан билээ. Англи хэлний багш байсан Жек Ма Хятадын хамгийн баян хүн болсон. Гэхдээ түүнийг Хятадын дээд удирдагчид Ши Жиньпинтэй нэгэн цаг үед зэрэгцэн гарч ирснийг дурдах хэрэгтэй. Жек Ма БНХАУ-ын албан бус Элчин сайд байсан. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампыг тангаргаа өргөсний дараахан буюу 2017 оны нэгдүгээр сард уулзаж, АНУ-д нэг сая ажлын байр гаргахаа амласан. Мөн рок концертын тайзнаа Майкл Жексон шиг хувцастай гарч, кунфу кинонд тоглох зэргээр олны анхаарлын төвд байв. Бээжингийн Санхүү, эдийн засгийн их сургуулийн профессор Хан Фулинг “Weibo” хуудастаа “Ма санхүүгийн мэдлэггүй ч ихэмсэг нэгэн байсан” гэж бичжээ.

 

Жек Ма “Алибаба”-гийн захирлын албан тушаалаа орхин буяны үйлс эрхлэхээ мэдэгдсэн. Цар тахлын үеэр түүний байгуулсан сангаас АНУ руу нэг сая маск илгээж, “Хүнд хэцүү цаг үед америкчуудтай хамт байна” гэсэн байдаг. Мөн Хятадын боловсрол, Африкийн бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлжээ. Магадгүй Магийн буяны төслүүд Засгийн газрын хатуу бодлогыг алдахад хүргэсэн байж болох юм.

 

Тэрбээр, өнгөрсөн есдүгээр сард хэлсэн үгэндээ эрсдэл, сорилт тулгарсан үед Хятадын төрд хувийн хэвшлүүд хэрхэн туслах тухай шинэ удирдамжийг сурталчилсан байна. Энэ нь “Huawei”, “Ten­cent”, “TikTok” зэрэг Хятадын технологийн компаниудыг Засгийн газраас хараат бус гэсэн ойлголтыг харуулсан хүчин чармайлт юм. Мэдээллийн технологийн судалгааны “Marbridge Consult­ing” компанийг үүсгэн байгуулагч Марк Наткин “Бээжингийн Засгийн газар дотоодын компаниуддаа зохицуулалт хийж, лицензийг нь баталдаг” гэжээ.

Жек Ма “Alipay”-г нэвтрүүлэх үед Хятадад гуравдагч этгээдийн төлбөр тооцооны үйлчилгээний талаар тодорхой зохицуулалт байгаагүй учир санхүүгийн эрсдэлд орох нь тодорхой байсан. Тэрбээр “Хэрэв хэн нэгэн шоронд орох шаардлагатай бол тэр нь би байна” гэж ажилтнуудаа зоригжуулжээ. Одоо Жек Ма энэ үгэндээ харамсаж байж магадгүй. Сураг тасраад хоёр сар болсон тэрбумтны талаарх таамаг улам бүр нэмэгдэж байна. Тэр Хятадын удирдлагад таалагдахаа больсон бололтой. Шанхайн форумын үеэр Засгийн газрын төлөөлөгчтөй зэрэгцэн зогсож байгаад үндэсний зохицуулагчдыг шүүмжилсэн нь БНХАУ-ын даргын уурыг хүргэсэн үү. Шанхай хотноо болсон банк санхүүгийн том зөвлөгөөн дээр Хятад улсын хоёрдугаар баян Ван Ци Шань “Хятадын банк санхүүгийн тогтолцоо аз сорьсон, эрсдэлтэй буруу зөрүү зам мөрөөр явж болохгүй” хэмээв. Гэтэл түүний араас Хятадын тэргүүн баян Жек Ма “Хятадын банк санхүүгийн тогтолцоо тийм эрүүл саруул гэж үү. Ломбардын сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй байна” гэсэн айхтар мэдэгдэл хийж, дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн. Бээжин Жек Магаас гадна группийн бусад захирлыг дуудан байцааж, “Ant Group”-ийн IPO-г зогсоожээ. Дэлхийн хэмжээний энэ төслийн эхний үеийн хөрөнгө оруулалтад зориулж хоёр их наяд юань хуримтлуулсан байв. “Алибаба”-гийн гол өрсөлдөгч “Ten­Cent” компанид монополийн эсрэг мөрдөн байцаалт явуулсан байна. Түүгээр ч зогсохгүй компанийн сайт дах Магийн гэрэл зургийг “Алибаба”-гийн гүйцэтгэх захирлаар сольжээ. Өдгөө Хятадад Жек Маг санхүүгийн салбарын том луйварчин хэмээн харлуулах том кампанит ажил эхэлсэн гэж ажиглагчид таамаглаж байна.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Хүнсний дэлгүүр дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ
Хүнсний дэлгүүр дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​