Улаанбаатарт тэг зогсолт хийх гэж байгаа мэдээлэл цахим хуудсаар хөвөрч байна. Үүнээс болж иргэд хүнсээ цуглуулахаар дэлгүүр, хоршоодод бөөгнөрөл үүсгэж байна.
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Коронавирусийн халдвартай холбогдуулан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ "Нэг өрх-нэг шинжилгээ"-г зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 410 мянга гаруй өрхөд шинжилгээ зохион байгуулах судалгааг хийж байна. Түүнээс биш удирдлагын түвшинд 0 зогсолт хийх асуудал яригдаагүй. Улаанбаатар хотод 0 зогсолт хийхгүй ээ гэдгийг хэлье. Тиймээс худал ташаа мэдээлэлд итгэж сандарч, үймэхгүй байхыг анхааруулж байна. Улаанбаатарт 0 зогсолт хийхэд маш хүндрэлтэй, боломжгүй" гэлээ.