Баянгол дүүрэгт байрлах "Ачтан" эмнэлгийн хавьтлуудыг олж тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс энэ хүрээнд Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Улсын гуравдугаар төв эмнэлэг, 10 дугаар хороолол орчимд хөдөлгөөн хязгаарласан байна. Хязгаарлалт гурав хоног буюу өнөөдөр өглөөний 08.00 цагаас нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Тодруулбал, хязгаарлалт тогтоосон хэсэгт ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй, нэг ч хүн орж гарахгүй аж.