fbpx Ард түмний боломжийг хулгайлсан Ш.Раднаасэдийн ээлжит будлиан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 0 секунд

Ард түмний боломжийг хулгайлсан Ш.Раднаасэдийн ээлжит будлиан

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн автортой 2 будлиан энэ долоо хоногт өрнөлөө.

Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлаас үүдэлтэй жил орчмын хугацаанд БНСУ-аас эх орондоо ирж чадахгүй байгаа 2000 орчим монголчуудын боломжийг хулгайлан Монголд ирсэн гэх дуулиан хоёр хоногийн өмнө дэгдсэн. Дотоодод гарч байгаа халдвараас үүдээд хилийн чанадаас монголчуудыг авч ирэх чартер нислэгийг зогсоогоод байгаа билээ. Харин шаардлагатай эрүүл мэндийн тоног төхөөрөмж татах чартер нислэгүүд чөлөөтэй хийгдэж байгаа.

Яг энэ журмаар өнгөрсөн лхагва гаригт БНСУ-аас хийсэн чартер нислэг ачаа тээврийн зориулалтаар ниссэн хэдий ч буцахдаа 2 автобус хүн тээвэрлэж ирсэн нь бичлэгээр олон нийтэд ил болсон. Тэр хүртэл УОК-оос “БНСУ-аас ачаа тээвэр хийж байгаа. Хүн тээвэр хийгээгүй” гэж мэлзсээр байв. Харин бичлэг ил болсон даруйд “38 хүн ирсэн. Дипломат шугамаар хүсэлт гаргасан 5 хүн ирсэн” гэж дахин мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Тэр тусмаа энэ нислэгээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ирсэн мэдээлэл ч батлагдав.

Эрхэм гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагадаа эргэж буцсан будлиа тайлбар ч үүний баталгаа болсон юм. Тэрээр хэвлэлд ийнхүү ярьсныг сануулъя.

-Таныг өчигдөр шөнө БНСУ-аас ачаа тээврийн онгоцоор эх орондоо ирсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Буруу, ташаа мэдээлэл гарсан байна. Би өчигдөр шөнө ачаа тээврийн онгоцоор эх орондоо ирээгүй. БНСУ руу эрүүл мэндийн шалтгаанаар яваад, шинэ оны өмнө тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Миний тусгаарлалтын хугацаа хэдийн дуусаад, УИХ-ын чуулгандаа оролцож байгаа.

-БНСУ-аас арваннэгдүгээр сард ирэх дөрөв, арванхоёрдугаар сард ирэх нэг, нийт тусгай үүргийн таван нислэгийг цуцалсан шүү дээ. Та яг хэдний онгоцоор ирсэн юм бэ?

-Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч гэсэн арваннэгдүгээр сарын сүүлч бил үү, арванхоёрдугаар сарын эхээр ирсэн гэжээ.

Өнөөдөр хүртэл БНСУ-д эх орондоо буцах хүсэлтэй 100, 100 иргэд цар тахлын үед эрүүл мэндээ золиослон эсэргүүцлийн самбар барин жагссаар байгаа юм. Тэд бүгдээрээ хүнд өвчтэй, ар гэрийн гачигдалтай, эх орондоо зайлшгүй ирэх шаардлагатай хүмүүс. Тэд зөвхөн нэг бус удаа бус бүтэн жилийн хугацаанд Монголд ирэх хүсэлт гарган эцсийн бүлэгт ийнхүү тэмцсээр байгаа.

Гэтэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эрх мэдлээрээ далайлган тэр олон хүмүүсийн боломжийг хулайлан Монголд ирсэн явдал олон нийтийн бухимдлыг маш ихээр төрүүлсэн. Тэрээр гэр бүлийнх нь хүний бие муу байснаас Солонгос явсан гэх тайлбар сошиалд тарааж байсан. Гэвч энэ бол эрхэм гишүүний зөв гэсэн үг биш юм. Өвчин зовлон, ар гэрийн гачигдалд эрх мэдэл, албан тушаал хамаарахгүй. Харин ч хилийн чанадад мөнгө төгрөггүй гацсан иргэдийн дэргэд Ш.Раднаасэд амьдралын “чадвартай” байгаа хүн.

Ш.Раднаасэдийг 100, 100 ядарсан монгол иргэнийхээ дээгүүр далайлган Монголд авч ирсэн УОК, энэ үйлдэлд одоо хүртэл дүлий дүмбэ оргисоор байгаа Засгийн газар, УИХ хамгийн муухай харагдаж байгаа юм.

Энэ долоо хоногт өрнөсөн бас нэг будлиан бол эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан байв. 2017 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр авлига албан тушаалын хэрэгтнүүд ял завшсан үйлдэл болсон. Энэ хуулиар хамгийн дуулиантай авлигын хэрэгтэн МХЕГ-ын газрын дарга, оймсондоо доллар нууж байгаа үйлдэл дээрээ баригдсан Т.Баярсайхан нарын хэрэг хэрэгсэхгүй болсон явдал байв. Энэ хуулийн булхайт хуудууг Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа хийсэн гэлцдэг. Эцэст нь энэ хуулийн үр дүнд Ш.Раднаасэдийн найз оймс Баярсайхан ял завшин үлдсэн юм.

Авлигачдад ял завшуулсан энэ хуулийг өөрчлөх нэрээр 2020 оны 1 дүгээр сард энэ хуулийн Дагаж мөрдөх журмын тухай хууль батлах баталсан нь хүний эрхийн ноцтой зөрчил болсон хэмээн Үндсэн хуулийн цэц 12 дугаар дүгнэлтийг гаргасан байдаг. УИХ-ын Нэгдсэн чуулганаар өнгөрсөн лхагва гаригт энэ дүгнэлтийг хэлэлцэх аргаа барсан юм. Дүгнэлтийг хүлээгээд авчихвал УИХ буруутан болчих гээд эцэст нь хүлээж авахгүй байхаар шийдвэрлэв. Тайлбарлаж хэлбэл, Дагаж мөрдөх журмын тухай хуулиар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах заалт орсон. Хэдийгээр авлига албан тушаалы хэргийг сэргээн шалгах нь ард түмэнд таалагдаж, тодорхой үр дүн гарах хэдий ч эцсийн дүндээ эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим болох хүний эрх, эрх чөлөөнд халдсан хуулийг буцааж хэрэглэсэн явдал нь маш том алдаа болсон юм.

Харин УИХ эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмыг зөрчиж, хуулийг буцаан хэрэглэж хүний эрхийг зөрчиж болно гэж дүгнэлээ. За энэ яахав, ҮХЦ үргэлжлүүлэн шийдээд явах асуудал. Гагцхүү ийм будлианыг 2017 онд тарьсан гол эзэн Ш.Раднаасэд билээ.

Энэ хоёр кэйс аль аль нь энгийн монгол хүнд халтай, төр засаг иргэнээ золионд гаргасан шийдвэр байв. Зөвхөн нэг хүний балаг ямар их сөрөг үр дагавар авч ирдгийг энэ долоо хоногт зэрэг зэрэг харуулав. Эцэст нь УИХ, Засгийн газар, УОК-т эцсийн дүндээ монгол хүний эрх, эрх чөлөө, амьд явах эрх, төрөөрөө хамгаалуулах эрх хөсөр хаягдсан үйлдэл боллоо.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

 

Улаанбаатарт -14 градус байна
Улаанбаатарт -14 градус байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​