Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 13 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ.
Эдгээр хүмүүс нь батлагдсан тохиолдлоос халдварласан хүмүүс гэдгийг ХӨСҮТ онцоллоо.
Ингэснээр “Ачтан” эмнэлэг дээр батлагдсан нийт 47 болоод байна. 21 нь эрүүл мэндийн ажилтан, гэр бүлийн хүмүүс тэднээс дамжсан халдвартай 26 хүн байгаа аж.
“Тэнүүн огоо” ХХК-ийн жолооч нараас улбаалсан нийт 14 тохиолол
Мөнххада ХХК-ийн ажилтнуудаас халдварласан 25 хүн байгааг дуулгалаа.
Ингэснээр дотоодын нийт халдвар 929 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР