"Космо" трейд компанид өчигдөр дээрмийн хэрэг гарчээ. Тодруулбал, тус компанид үл таних 3 залуу орж ирэн хоёр харуулынх нь нэгийг нь зодож, нөгөөг нь хүлж байгаад компанийн 7 сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар харуулууд нь 55-60 орчим насных бол дээрэм үйлдсэн этгээдүүд 20-30 орчим насны 170-175 см өндөртэй залуус гэнэ.
Тэд компанийн хашааг даван орж, харуулуудыг зодож, хөл гарыг нь хүлж байгаад дээрэм үйлдсэн нь камерын бичлэгээр тогтоогджээ. Гэмт хэрэгтнүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.