Улсын хэмжээнд ажиллагчдын дундаж цалин нэг сая 269.1 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 44.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 697.6 мянган ажиллагчид хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4 мянгаар, өмнөх улирлаас 310-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 12.2 мянгаар, өмнөх улирлаас 21.3 мянгаар тус тус өсжээ.