fbpx ЗУРХАЙЧДЫН ТӨЛӨГТ НОХОЙ ЖИЛ ХЭРХЭН БУУВ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 33 секунд

ЗУРХАЙЧДЫН ТӨЛӨГТ НОХОЙ ЖИЛ ХЭРХЭН БУУВ?

Зурхайчдын төлөгт нохой жил хэрхэн буув?

XVII жарны Алтан унжлагат гал (улаагчин) тахиа жил улирч, Тийн унжлагат, шороон нохой жил айлчлан ирж байна. Зурхайчдын төлөгт нохой жил хэрхэн буусныг хүргэе.

“НОХОЙ ЖИЛ САЙХАН ЖИЛ БОЛНО”

Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц:

-Энэ жилийн нигуурыг үзвээс нохой жил сайхан жил болох төлөвтэй байна. Гэхдээ онцгой анхаарах хэд хэдэн зүйлс байгаа. Ялангуяа ахмад үеийнхэн ажил хөдөлмөр, биедээ болгоомжтой хандах шаардлагатай. Харин малчид малдаа хянуур хандах хэрэгтэй. Мал бусдын эрхэнд орж мэдэхээр зурхайд буусан байна. Улирлын тухайд зарим газарт гантай харагдсан.

Ер нь хүн өөрөө зүтгэж, сайн сайхан болгож чадвал муу зүйлийг үгүй болгодог. Ямар ч хүн өөрчлөгддөг. Сайн сайхан явахыг өөрөө мэдэх хэрэгтэй. Монгол ард түмэн та бүхэндээ ирж байгаа нохой жилдээ бие биенээ хүндэтгэсэн, сайн сайхан, эвтэй байж, урт наслах хамгийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлье.

“ЭВ ЭЕЭ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ”

Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн тэргүүн, хамба Ж.Гончигсүрэн:

-60 жил өөр, өөрийн гэсэн ёгт нэртэй. XVII жарны шороон нохой жил “тийн унжлагат” гэсэн тогтсон нэртэй. Ер нь жил жилийн байцыг зурхайн ухаанаар ”Салан дагцал” буюу үхэр зургаар гаргадаг. Энэ жил тариа будаа арвин, өвс ургамал өтгөн, ихэс дээдэс амгалан, цаг улирлын эрхээр жаахан гандуу, улирлын сүүлээр салхитай. Хүн ардын ажил үйлс бүтэмжтэй, сүрэг малд ээлтэй байна.

Морилон ирж буй жил бид гол нь эв эеэ хичээх хэрэгтэй байна. Гаднаас шалтгаалах зүйл гайгүй, харин дотроос шалтгаалах зүйлүүдээ анхаарах хэрэгтэй юм. Онцгойлон анхаарах засалтай жилүүдийн хувьд жил бүр өөр гардаг. Жил орж буй бүх хүн ижил байдаггүй.

Ихэр төрсөн хүн ч төөрөг тавилан нь өөр байдаг гэж миний багш заасан учраас би бүх хүн адил байх ёсгүй гэж үздэг. Тухайлбал, жилийн 365 хоног өөр юм. 12 жил ч өөр байна. Түүнчлэн есөн мэнгэ ч, суудал ч өөр байна. Тэгэхээр тухайн хүн өөрөө анхаарах хэрэгтэй. Хувь хүн өөрийнхөө дотоод сэтгэлд анхаарч чадвал бүх юм сайхан болно.

“ХӨГШДӨД ХАТУУ, ЗАЛУУСТ АМГАЛАН”

Гарма гаржүд үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн, гэвш Д.Тайвансайхан:

-Зурхайн зурлагаас харахад хур бороо тэгш, үр тариа ургац шим сайтай сайхан жил гарч байна. Хөгшдөд хатуу, залууст амгалантай, хүүхдэд ширүүн гэж зурхайд буусан. Зарим халууны улиралд өвчин дэгдэнэ. Улс орны хөгжил дэвшил сайжирч амгалантай болно. Ард зоны амьдрал сайжирна. Салхи, шуурга намдуу. Өглөг тэтгэлэг сайжрах сайн нигууртай.

Зурлага ийм, тийм гарч гэж сэтгэл хямрах зүйл нэгээхэн ч үгүй. Суудал өнцөгдсөн, жил орсон яах билээ гэж айх хэрэггүй.

Бүхий л арга замыг зурхайн ном, жилийн зурлага зааж байдаг. Заслаа тухай бүрт нь хийлгэж, зурхайн зурлагад юу гэж буусныг анхаарч амьдрал ахуйдаа мөрдлөг болгож өөрсдийгөө хайрлаж, бусдыг хүндлэх, бусдыг хайрлах нь бүр ч их хүчийг өгдөг гэдгийг санаж эв эеэ хичээж явах нь зүйтэй. Түмэн олондоо амгалантай сайн байхын ерөөл дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

“ИХЭС ДЭЭДСИЙН ДУНД ҮЛ ОЙЛГОЛЦОХ АСУУДАЛ ГАРАХ ТАЛТАЙ”

Манба дацан хийдийн Хамба лам Д.Нацагдорж:

-Энэ жил “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил урган гарч байна. Энэ жилийг жарных нь үүднээс авч үзвэл хүмүүсийн хувьд хулгай, дээрэм, муу зүйлээс хол байж, муу зүйлийг үйлдэхгүй байхыг хичээх хэрэгтэйг сануулсан. Хэрэв муу зүйл хийх аваас нохой жилийг дагасан муу нөлөөтэй хорлогч зэрэг зүйлүүд хүний амьдралыг улам бүр доройтуулах нөлөөтэй. Мөн хүмүүний амьдралд чухал нөлөөтэй хоол хүнсний аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй байна. Үр тариа тарьж ургуулж, олон хүнд тусалж байгаа хүмүүс байгаль дэлхийгээ тахиж, лус савдгаа баясгаад байгалийн шим баялгаас хүртэх тал дээр анхаараарай. Шороон нохой жилийн үхрийн зурлагыг авч үзвэл, хаврын сард болон зуны эхэн сард гандуу, салхитай байх, зундаа хур бороо хэвийн ч зарим газраар гандуу тарчиг байх нь.

Өвлийн сард өнтэй. Мал адгуусанд ээлтэй. Төр засаг, ихэс дээдсийн дунд хямрал, үл ойлголцох асуудлууд буй болох тал бий. Ард түмэн ч гэсэн энэ жилийг аль болох уужуу тайван ухаанаар асуудлаа шийдэх, улс орон, гэр бүл, хамт олон дотроо асуудлаа зөв зүйтэй шийдэх хэрэгтэй жил байгаа. Хэрэв эс чадвал хоорондоо тэмцэлдэх, бухимдалтай байх жилийн сөрөг нөлөөлөл бий. Аливаа жилийн сөрөг таагүй зүйлийг өөрчилж чаддаг хамгийн том хүч бол хүн өөрөө. Хүний бодол санаа, хийж байгаа бие, хэл, сэтгэлийн сайн үйл явдлаас аливаа сөрөг зүйлийг эерэг сайн болгодог жамтай. Сайн байсан ч тэр хүн явдал мөрөө буруудуулвал үйлс нь буруудах талтай. Бүгдээрээ хичээвэл энэ жил амар амгалантай сайхан жил болж өнгөрнө.

Г.ХОРОЛ

Монгол түмэндээ зориулав... ХҮННҮ ВИЛЛА – Residence
Монгол түмэндээ зориулав... ХҮННҮ ВИЛЛА – Residence
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​