Туркийн шүүх исламын шашны ухуулагч болох Аднан Октар хэмээх эрд 1075 жилийн хорих ял оноосон сонирхолтой шийдвэрийг саяхан гаргажээ.
Аднан Октар гэгч эр Израилын улстөрчдийг хүлээн авч уулзан Холокостын хэргийг үгүйсгэхээс татгалзсан, бусдын биед халдсан, насанд хүрээгүй хүмүүст бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, залилан мэхэлсэн, улс төрийн болон цэргийн тагнуул хийхийг завдсан зэрэг хэрэгт буруутай нь тогтоогдсон байна.
Одоо 64 настай Октар 2018 онд Истанбулын цагдаагийн газарт 200 гаруй хамтрагч этгээдүүдийн хамт саатуулагдаж байжээ.
Түүнийг шашны үзэл суртлыг ашиглан бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн ба хагас нүцгэн эмэгтэйчүүдэээр өөрийгөө хүрээлүүлж тэднийг муурын зулзага хэмээн дууддаг байсан хэмээн мэдээлжээ. Мөн өөрийгөө мянган найз охинтойгоо ойр дотно харилцаатай гэсэн утгатай мэдүүлэг өгчээ. Туркийн шүүхээс Октараас гадна түүний удирддаг байгууллагын хоёр гүйцэтгэх ажилтан Таркан Явас болон Октар Бабуна нарт 211, 186 жилдийн хорих ялыг оноосон байна.
Эх сурвалж: shuurhai.mn