Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 12 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс:
-“Мөнххада” ХХК-ийн голомтоос батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлуудын давтан шинжилгээнээс 4 хүнээс
-БЗД-ийн 12,17 дугаар хорооны голомтоос гэр бүлийн гишүүдийн 8 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр хүмүүс бүгд хяналтад орсон, тугсаарлалтад байсан хүмүүс аж.
Ингэснээр Улаанбаатарт нийт тохиолдол 664 болж, бусад аймагт халдвар бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд кластар халдвар 990, нийтдээ 1491 хүн халдвар авчээ. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 38, ХӨСҮТ-өөс 14 хүн эдгэрч дараагийн шатанд шилжжээ. Эдгэрсэн нийт хүн 999 байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР