АТГ-аас он гарсаар импортоор орж ирж буй авто тээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэгийг давхардуулан төлснөөр иргэд, аж ахуйн нэгжийн нуруунд жилд дунджаар 30.4 тэрбум төгрөгийн ачаа үүрүүлэх байсныг урьдчилан сэргийлэх чиглэлийн комиссаруудын ажлын үр дүнд илрүүлж таслан зогсоосон талаар мэдээлж байв.
Тэгвэл энэ ажлын хүрээнд авлига хээл хахуулийн ноцтой нэгэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, импортын бизнес эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгодог албан тушаалтан Б нь 300 гаруй үйлдлээр хахууль авч байжээ.
Мөрдөлтийн явцад түүнээс АТГ хураасан хахуулийн мөнгө нь 831 сая төгрөг болоод байгаа гэнэ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР