fbpx Хүү буурах хүлээлт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 0 секунд

Хүү буурах хүлээлт

Монгол Улс дэлхийд тэргүүлэх зээлийн хүүтэй. Энэ нь эдийн засгийн бодит өсөлтөд тушаа болж ирсэн, цаашид ч компаниудын тогтвортой үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэх оношийг дээр дооргүй хүлээн зөвшөөрөх болж. Улмаар зээлийн хүүг хуульчлан хазаарлаж, одоогийн төвшнөөс бууруулах санал санаачилгыг улстөрчид болоод мэргэжлийн эдийн засагчдын зүгээс цухалзуулах боллоо.

Уг нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 28 жил банкуудаа арилжааны буюу чөлөөт өрсөлдөөнд шилжүүлээд 20 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрч буй зээлийн хүү буурах бус эсрэгээрээ өссөн. Үүнийг гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлаас улбаалан эдийн засаг байсхийгээд л савалдагтай холбон тайлбарлах нь олон. Мөн Монголбанк, эсвэл Засгийн газар, цаашлаад УИХ-аас баримталж буй бодлоготой нялзаах нь бий.

Үе үеийн Засгийн газрын хувьд төсвийн цоорхойг хэрхэн нөхөх талаар толгойгоо гашилгаж ирсэн. Улмаар дотоодын зах зээлд өндөр хүүтэй бонд гаргах замаар арилжааны банкуудад 15-аас дээш хувийн хүү санал болгож ирсэн бол Төв банкны зүгээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Мөнгөний бодлогын хүүг мөн л 10 гаруй хувьд барьж ирлээ. Ийм нөхцөлд арилжааны банкны хүү 20-иос буух боломжгүйн дээр зээлийн шалгуураас хамааран банкны бус салбарт мөнгө хүүлэгчид хөлжсөн. Өнөөдөр банкууд хамгийн багадаа жилийн 24 хувийн хүүтэй арилжааны зээл гаргаж байгаа бол банк бус санхүүгийн байгууллага 50 орчим, ломбардууд 80-100 орчим хувийн хүүтэй зээл санал болгодог. Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдийн худалдаачдад ямар нэгэн барьцаагүйгээр жилийн 120 хувийн хүүтэй зээл олгон сөхрүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авдаг мөнгө хүүлэгч бүлэг бий болоод удаж байна.

ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХУУЛИАР ХЯЗГААРЛАНА

УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг боловсруулаад байгаа.

Төсөлд тусгаснаар банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард хүүгийн дээд хязгаарыг мөрдөх бөгөөд зээлдэгч хүүг урьдчилж авах, зээлээс олгосны төлөө ямар нэгэн шимтгэл хураамж татахыг хоригложээ. Мөн зээлийн хүүний дээд хязгаар сарын хоёр, жилийн 24 хувиас хэтрэхгүй байх аж. Өөрөөр хэлбэл, 24-өөс дээш хувийн хүүтэй зээл олгож буй нь мөнгө хүүлэлт гэдгийг Монгол Улс анх удаагаа уг хуулиар хориглож эхлэх нь. Харин цалин болон жижиг дунд үйлдвэрлэлийн 100 сая хүртэл төгрөгийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг тус тус 18 хувь, тэтгэврийн зээлийн хүүг 12 гэх мэтээр шатлан заажээ. Төсөл санаачлагчийн зүгээс зээлийн хүүг хуульчилж өгснөөр банкны бус салбарт бий болсон мөнгө гадна арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах үндэс болно гэж үзсэн байна. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын төвшинд зээлийн хүүнд дээд хязгаар тогтоож, мөнгө хүүлэлтийг хязгаарлах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байна.

Харин энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дотоодод өндөр хүүтэй бонд гаргахгүй гэдгийг Сангийн сайдын зүгээс мэдэгдээд буй. Ингэснээр арилжааны банкуудын сул орлого хумигдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрэх зээлийн хүртээмж тэлэх талтай. Тэгвэл өнгөрсөн оны есдүгээр сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт арилжааны банк, их дээд сургууль, эдийн засгийн судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллүүд багтсан бөгөөд энэ сард ажлаа дуусган олон нийтэд танилцуулах тов гарсан. Тэд мэргэжлийн судлаачдын судалгаанд суурилсан, бодит байдал дээр хэрэгжихүйц стратегийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлогын шат дараатай арга хэмжээг тодорхойлно гэдгийг Монголбанкны зүгээс онцолсон. Ингэснээр арилжааны банкны зээлийн хүүг бууруулах Төв банкны байр суурь албан ёсоор ил болох юм.

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ИНФЛЯЦААС ХОЁР ДАХИН ИХ БАЙНА

Монголын санхүүгийн зах зээлийн 90 хувийг банкны салбар дангаараа бүрдүүлдэг. Тиймээс Төв банкны дэргэд байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулан гаргаж ирэх “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл"-д хүү өндөр байгаа шалтгаан, түүнийг бууруулах арга замыг голчлон хөндөх болов уу.

Энэ тохиолдолд олигополь тогтолцоог зайлшгүй хөндөн ярьж эхэлнэ. Учир нь банкны салбарт арилжааны гурван банкны голлон тоглож ирсэн. Өнгөрсөн оны III улирлын байдлаар ХААН, ХХБ, Голомт банк нийт төгрөгийн зээлийн 80 гаруй хувийг олгожээ. Үүнээс харахад, голлон тоглогчид зээлийн хүүг бууруулах санаачилгыг дэмжсэнээр үр дүнд хүрэх нөхцөл бүрдэх бололцоотой. Тэдгээрийн нэг болох Голомт банкны зүгээс “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”-ийг боловсруулж, олон нийтад танилцуулсан. Тэд өөрсдийн тодорхойлсон стратегиа УИХ, Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Тус банкны эдийн засагчдын тооцоолсноор зээлийн хүү 2020 онд 14, цаашлаад 2024 он гэхэд нэг оронтой тоонд орж буурах бүрэн боломжтой гэсэн. Тэгвэл сүүлийн 11 жилд арилжааны банкуудын зээлийн нийлүүлэлт хоёр их наяд төгрөгеөс 13.6 их наяд төгрөгт хүрч, бараг долоо дахин өссөн байна. Гэвч нийлүүлэлтийг дагаж зээлийн хүү буурсангүй, харин ч сүүлчийн найман жилээр авч үзвэл 0.8 пунктээр нэмэгджээ. Зээлийн хүүг дан ганц өрсөлдөөнөөр шийдвэрлэхгүй аж.

Зээлийн хүү өндөр тогтоход нөлөөлдөг гол хүчин зүйл нь хадгаламжийн хүүгийн төвшин. Арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд хадгаламжийг жилийн дунджаар 15 хүүтэй татаж, эргуүлээд жилийн 24 хувийн хүүтэй зээл гаргаж ирсэн. Үндсэндээ банкуудын хадгаламжийн хүү дээр нэмж буй зээлийн хувь манайд дунджаар 10 гаруй хувь байгаа нь олон улсын төвшинд хэт өндөр үзүүлэлт аж. Энэ үзүүлэлтийг банкны зарим төрлийн зээл дээр авч үзвэл, автомашин барьцаалсан сая төгрөг хүртэлх дүнтэй бичил бизнесийн зээлийнх 13 хувиар, өрхийн хэрэглээ, хөдеө аж ахуйн зээлийнх 11 хувиар, цалингийн зээлийнх 10.3 хувиар, орон сууц хашаа байшин барьцаалсан зээлийнх найман хувиар, сургалтын зээлийнх 7.4 хувиар одоо мөрдөгдөж буй хадгаламжийн 15 хувийн хүүгээс өндөр гарчээ. Харин хадгаламж төвлөрүүлсэн байдлаар нь ангилбал, мөн л дээрх гурван банк нийт хадгаламжийн 80 гаруй хувийг төвлөрүүлж байна. Манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулдаг зарчмаа өнгөрсөн онд сэргээсэн. Гэвч хадгаламжийн хүү буурах хандлага гарахгүй байгаа юм. Нөгөө талаар хадгаламжийн хүү инфляциас давсан байх шаардлагатай.

Энэ шаардлагаар манайд мөрдөгдөж буй хадгаламжийн хүү инфляциас хоёр дахин их байна. Инфляцийн жилийн төвшин 2015 онд 1.9 хувь, 2016 онд 1.1 хувьтай байхад зээлийн жигнэсэн дундаж хүү 19 орчим хувь байсан ба өнөөдөр 19 хэвээр байна. Тэгвэл өнгөрсөн онд инфляци долоо орчим хувьтай гарсан. Ирэх 2-3 жилд найм орчим хувьтай байхаар Монголбанкны Мөнгөний бодлогод тусгасан.

ТӨВ БАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГО ЗӨӨЛРӨХ ХҮЛЭЭЛТ ҮҮСЛЭЭ

Зээлийн хүүг бууруулах асуудал төр, засгийн төвшинд яригдаж эхлэхтэй зэрэгцэн эдийн засагт Төв банкны Мөнгөний бодлогын хүүг буурах хүлээлт үүсээд байгаа юм. Учир нь эдийн засагт эерэг үзүүлэлтүүд шил дараалан гарах боллоо. Төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарснаар гадаад валютын албан нөөц өнгөрсөн оноос үлэмж хэмжээгээр нэмэгдэж 3.1 тэрбум ам.долларт хүрч, инфляци зорилтод төвшинд хадгалагдаж байна. Үүнээс гадна уул уурхайгаас орох  орлого нэмэгдэж, төсвийн хүлээлт ч даваад буй. Мөн олон улсын нэр хүндтэй агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг үе шаттай нэмэгдүүлсэн бол хамгийн сүүлд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд гадаад нэр хүнд бүхий аудйтын компаниар Монгол Улсын арилжааны банкуудын активын чанарт үнэлгээ хийлгэхэд, төлбөрийн чадварын хувьд “Монгол Улсын банкны салбар бүхэлдээ тогтвортой байна” гэж дүгнүүлээд байгаа. Энэ үед Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж зээлийн хүүнд нөлөөлөх боломжтой. Монголбанк мөнгөний бодлогын хүүг өөрчлөх замаар эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирддаг. Мөнгө бодлогын хүүг бууруулж, зөөлрүүлсэн нөхцөлд арилжааны банкуудын зээл гаргах сонирхол нэмэгддэг.

Бодлогын хүү 2007 онд хамгийн бага буюу 6.4 байсан бол 2016 онд 15 хувь буюу түүхэн дээд төвшинд хүргэсэн. Түүнээс хойш эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсантай холбогдуулан гурван удаа бууруулж, 11 хувь болгосон. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хурал ирэх сард болох товтой байгаа юм.

Үндэсний шуудан сонин 

Урамшуулаад ч урагш ахидаггүй гурил
Урамшуулаад ч урагш ахидаггүй гурил
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​