Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 5 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа "Монгол Улсад өнөөдөр 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, 4 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Нэг нь энэ сарын 16-ны шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн нэг хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Биеийн байдал хүнд байна. Одоогоор халдвар хаанаас авсан талаарх тандал судалгааг хийж байна.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 690 болж байна. Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй. Дотоодын халдвар 1016 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1517, эдгэрсэн 947, эмчлэгдэж байгаа 559 байна. Үүнээс 512 хөнгөн, 41 хүндэвтэр, 4 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 38 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn