fbpx М.Энхболд УИХ-ыг тараах санаачлагыг эсэргүүцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
6 минут 23 секунд

М.Энхболд УИХ-ыг тараах санаачлагыг эсэргүүцэж байна

2018 оны 1-р сарын 5-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: "Утаа бол Монгол оронд, бидэнд тулгараад байгаа гай, гамшиг. Үүнээс өөр гай, гамшиг бидэнд байхгүй. Үүнийгээ л шийдэх хэрэгтэй. Намайг 2004 онд анх УИХ-ын гишүүн болоход энэ тухай ярьж л байсан. Өнөөдөр 2018 онд бид утааны асуудлаа яриад л сууж байна...Ийм байдлаар бид цаашаа явах юм бол УИХ-ыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга...Үнэхээр утааны асуудлаа шийдэж чадахгүй юм бол УИХ гэж байгаад ч хэрэггүй. УИХ өөрөө тараад дахин сонгууль явуулдаг юм уу, яадаг юм. Ийм арга зам руу орохоос аргагүй...Хэрвээ, өнөөдөр утааны асуудлыг шийдэж чадахгүй бол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ. Их Хурлыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга. " хэмээсэн билээ.

Уг саналыг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд ч дэмжин, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдлийг цуцлах, агаарын бохирдлыг бууруулах бодитой, үр дүнтэй арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зогсоох үндсэн гурван заалт бүхий шаардлагыг хүргүүлж, нэн даруй арга хэмжээ авахгүй бол УИХ-ыг тараана гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Үндэсний Олон Нийтийн телевизид ярилцлага өгөхдөө ч "Энэ УИХ-аас олигтой юм гарахгүй юм байна гэдэг дүгнэлт маань лавширсан" хэмээн санаагаа бататгасан билээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын нийт иргэдтэй хийж буй цуврал уулзалтын үеэр УИХ-ыг тараах саналыг цөөнгүй иргэд дэмжиж буйгаа илэрхийлж буй юм. Харин УИХ-ын дарга М.Энхболдын хувьд энэ тухайд өөр байр суурьтай байгаа аж. УИХ-ын намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ тэрээр: "Дүгнэж хэлбэл энэ парламент хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ыг тараах тухай яриаг зарим улс төрийн хүчин, Төрийн тэргүүний зүгээс ч гаргах боллоо.

Үүнийг ажил сайжруулах санал гэж үзэж болох ч Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох байгууллага, гишүүдийн эрхэнд халдаж, парламентын засаглалын ач холбогдол, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. 

Эдийн засгийн өсөлт 2013 оноос хойш тасралтгүй буурч 2016 оны III улирлын байдлаар -1.6 хувь болсон, төсвийн орлого 2.3-10.4 хувиар тасардаг, алдагдал нь 3.6 их наядад хүрсэн улс орныг бид хүлээж авсан.

2012 оны VI сард Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 4.5 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол 2016 оны VI сард нийт 16.6 их наядад хүрсэн байв. Гадаадаас цэвэр дүнгээр 2.6 их наядын зээл авч, дотоодод 2.6 их наяд, гадаадад 4.3 их наяд төгрөгийн бонд гаргасан, мөн 2.0 их наядын өрийн баталгаа, 437.9 тэрбум төгрөгийн концессийн гэрээ байгуулсан, 595.2 тэрбум төгрөгийн векселийн үүрэг хүлээсэн Засгийг өмнөх эрх баригчид 2016 онд бидэнд хүлээлгэж өгсөн.   

2015, 2016 онд 7.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай “Дим сам”, 10.8 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай “Мазаалай” зэрэг нийт 661.2 сая ам.долларын бонд, 11-18 хувийн хүүтэй, 3 сараас 3 жилийн хугацаатай дотоод бонд гаргаснаас гадна 2.5-9.0 хувийн хүүтэй, 1.3 тэрбум ам.долларын өрийн баталгаа гаргасан байв.

Ийнхүү улс орны эдийн засаг нэн хүнд байдалд орж, өр зээлийн хэмжээ эдийн засаг, санхүүгийн чадавхиас давсан, Евро бондын 580 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлөх боломжгүйд хүрч, улсаараа төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд очсон байсныг мартах учиргүй.

Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор хэлэлцээ хийх ажлын хэсгийн төлөөлөгчдөө Монгол Улсад ирүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн ч бүтээгүй. Улсын маань нэр хүнд тийм л түвшинд очсон байсан.

Харин энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ 4 төсвийг нэгтгэн, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг шуурхай авсан. Засгийн газар ОУВС-тай богино хугацаанд амжилттай хэлэлцээ хийж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа." хэмээсэн юм. Үүний дараа "25-р суваг" телевизийн ярилцлагад оролцох үедээ ч УИХ-ыг тараах шаардлаггүй, энэ нь төрийг сулруулж буй явдал, муу жишиг болно гэсэн билээ. Тэр бүү хэл УИХ-ын дарга М.Энхболд сар шинийн мэндчилгээндээ ч : "Эвдрэл талцал, ганцаарчилсан тоглолт, дүрэмгүй улстөржилт бидэнд сайныг авч ирэхгүй" хэмээн онцгойлон дурьджээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдсөн Х.Баттулга, М.Энхболд нарын УИХ-ыг тараах эсэх талаарх байр суурь эрс тэс ялгаатай хэвээр байна.

 

М.Чойжал

Цусны эргэлт муу байгаагаас болж хөл, гар чинь хүйтэн байдаг уу?
Цусны эргэлт муу байгаагаас болж хөл, гар чинь хүйтэн байдаг уу?
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​