Өргөө амаржих газраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөнгөж төрсөн эх, нярайг зөөвөрлөх үйл явцын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү албан ёсоор байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Өчигдөр амаржих газарт халдвар гарч, эх нярайг зөөвөрлөх явцад алдаа дутагдал гарсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрч тухайн ээж, үр хүүхэд, ар гэрээс нь уучлалт гуйсан. Олон нийтийн мэдээллийн үеэр ч мөн дамжуулж уучлалт хүсч байна.
Цаашид эмнэлэг хооронд холбогдох зөөвөрлөх тээвэрлэхдээ алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье” гэлээ.
Тэрээр энэ асуудлаас үүдэж цалин бууруулах шийтгэл хүлээгээд байгаа юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР