УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр төв талбайд өлсгөлөн зарлаж, түүнийг дэмжихээр ирсэн хүмүүс дунд халдвартай байж болзошгүй сэжигтэй тохиолдол байгаа талаар өчигдөр мэдээлж байсан.
Энэ талаар ХӨСҮТ албан ёсны мэдээлэл өглөө. Тус төвд төв талбайд халдварын сэжигтэй байж болзошгүй халуунтай, ханиасан хүмүүс байна гэсэн дуудлага ирснээс шуурхай багийнхан ирж 2 хүнийг тусгаарлан шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна. Мөн өлсгөлөн зарлаж байгаа иргэн ч ямар нэгэн халдваргүй байгаа гэдгийг онцлов.
Гэвч ард олны дунд халдварын эрсдэл өндөр байгааг дахин анхааруулсаар байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР