fbpx Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 48 секунд

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

Гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга Монголын улс төрдөө одоогоор хамгийн дээд цолтон нь. Түүнийг У.Хүрэлсүх амлан авч, хүчийг үзье гэв ээ. Уг нь Х.Баттулга УИХ-ын гишүүн Сү.Батболдтой оноолт таарна гэж тооцоод ам мэхийг угсруулан хийж суусан, даанч багагүй мөнгөөр шатчих шиг боллоо. Унасан бөхөд шалтаг мундахгүй хойно, шарандаа “Сү.Батболд төрийн эргэлт хийлээ” гээд зүв зүгээр, мөв мөрөөрөө явж байсан хүнийг дэвжээн дээр дуудаад гаргачихав.

Х.Баттулга уг нь ганц, хоёрхон “дархан  мэх”-тэй, допинг ч сайн хэрэглэнэ. Гэвч түүний “бяр” үндсэндээ дуусчээ. Тэгээд ч энэ жилийн наадамд Х.Баттулга зодоглох эрхээ  бараг хасуулж таарах байх.

 

 Сүүлийн өдрүүдэд Монголд Сү.Батболд шиг луйварчин байхгүй болсон. Яг таван жилийн өмнө С.Баярцогтыг Монголын хамгийн муу, муухай хүн болгосон шиг нэн танил технологи зохиолын дагуу өрнөж байна.

 

Гадаадын хэвлэлүүдээр төлбөртэй мэдээлэл цацуулна, дараа нь Монголын хэвлэлүүд шуугина, ард түмэн хилэгнэнэ. Тэдэнд үзүүлэх алга дарам “тамгатай” цаас олох хэрэгтэй. Тамга нь хуурамч эсэх нь зохиолч, найруулагч, оролцон тоглогчдод чухал биш. Сэв, сэв бас дахин сэв. Энэ танил ажиллагааны эхний золиос нь С.Баярцогт болсон юм.

2018 онд С.Баярцогтын Монголоос “хулгайлж” хадгалуулсан их мөнгийг олохоор цэнхэр үст Э.Цэрэн Швейцарийг дайлаар мордов. С.Баярцогт Оюутолгойн гэрээг байгуулалцсан юм чинь буруутан болгох сэдэв бэлэн.  Угаасаа монголчууд Оюутолгойн гэрээнд харшилтай.
Зохиолын дагуу  Э.Цэрэн Швейцариас С.Баярцогтын банкны хуулга гэх хуудас цаастай ирлээ. С.Баярцогтын гадаад дансанд 9.2 сая ам.доллар ANZ банкнаас орж ирснийг “Transparency Anonymous” баталсан баримт ч гэл үү дээ, гэвч өөрөө ч олж ирсэн цаасныхаа учрыг тайлбарлаж чадаагүй. Түүний үзүүлсэн “баримтыг” захын фотошопчин хуурамчаар үйлдчихэж чадна. Гэвч тэр хамаагүй, сэвээд, гүтгээд байх хэрэгтэй. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог. “Ал, цаазал, дүүжил”. Уухай, ахиад жаахан сэв.

Гэвч үнэндээ Э.Цэрэнгийн дэлгэсэн “баримт” хуурамч болохыг манай хууль шүүхийнхэн сайн мэдэж байсан. Учир нь, Швейцарийн прокурорын байгууллага АТГ-аас тавьсан хүсэлтийн дагуу хэргийг шалгаад “Transparency Anonymous” хэмээх байгууллага дэлхий дээр байхгүйг, С.Баярцогтын 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолсон нотолгоогоо АТГ, прокурорт ирүүлсэн, аль, аль нь дуугараагүй. Дараа нь  Т.Аюурсайхан Швейцарь руу УИХ-ын даргыг дагаж яваад ирэхдээ С.Баярцогтын банкны хуулгыг авчирсан гэж залсныг Б.Пүрэвдорж гишүүн “Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй бол ѳдрийн цагаар Швейцарьт хууль хяналтынхантай бид огт уулзалдаагүй” гэж залруулаад өнгөрсөн юм даг.

АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд УИХ-ын гишүүн Сү.Батболдын талаар танилцуулсан 68 хуудас бүхий тайлангийн талаар өнөөдөр амтай болгон ярьж байна. Албан ёсны сайтад тавигдсан материал нь хөлсний бичээчийн блог байж таарсан уу, сүүлдээ.

 

Ахиад гадаадад мөнгө төлж тавиулсан материалаа Монголын хэвлэлүүдээр орчуулж, сэвүүлдэг хуучны мэхээ хэрэглэж.

 

Монголчуудын дийлэнх нь англи хэлгүй, олонх нь гадаадын хэвлэлд гарсан бол үнэн гэх гэнэн ойлголтой. Газар, газарт хөлсний бичээч, сэвээчид бий хойно, мөнгөө төлөөд хөгжмөө захиалжээ.

ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, Нийслэлийн прокуророос Сү.Батболдтой холбоотой ямар ч нэхэмжлэл гараагүй гэсэн тайлбар өгсөөр байхад олон нийтийн сүлжээнд  эрчтэй сэвсээр. Бүр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат гэгч хүн “УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй” хариулсан байтал шүү. Сү.Батболдод зориулсан гүтгэлгийн учиг тайлагдсан. Түүнийг Ерөнхийлөгч сонгуулийн өрсөлдөгчөө л гэж тооцож.

Бантсан уу, баригдсан уу, Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлдээ "Ерөнхий сайдын огцорсон асуудлыг Сү.Батболдтой холбож, Сү.Батболдыг нь Оюутолгойтой холбож” юу яриад байгаа юм бүү мэд. Ёстой “ичсэн хүн хүн алав” гэгч болоод өнгөрсөн. Тэгж яривал Оюутолгойн гэрээг УИХ-аар дэмжсэн гишүүдийн нэг нь Х.Баттулга. Оюутолгойг батлах үеийн Засгийн газрын сайд байсан, тэр үедээ эсэргүүцэж тэмцэх нь яагаав. Тэгээд ч Сү.Батболд Оюутолгойтой огт хамаагүй, гэрээ зурагдсанаас хойш хоёр жилийн дараа Ерөнхий сайд болсон хүн. Одоо тэр чухал биш, нэгдүгээрт, гүтгэ, хоёрдугаарт, гүтгэ, гуравдугаарт, гүтгэ. Ахиад худал үгийг мянга давтахаар….!

Хөөрхий, дөрвөн жил ааг амьсгаагүй хүний өөрийнгүй зодоон хийсэн Ерөнхийлөгчийн мэх ч, бяр ч дууссан шинжтэй. Одоо зодгоо тайлаад, жүдодоо оч доо!

Сонгинохайрхан дүүргийн 50 өрхөд тусламж үзүүллээ
Сонгинохайрхан дүүргийн 50 өрхөд тусламж үзүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​