fbpx С.Батболд: Намайг Оюутолгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр гүтгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 8 секунд

С.Батболд: Намайг Оюутолгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр гүтгэж байна

УИХ-ын гишүүн С.Батболдын АНУ-ын шүүхэд хэрэг үүссэн гэх асуудал олны анхааралд байгаа. УИХ-ын гишүүн С.Батболд энэ асуудлаар мэдэгдэл гаргажээ. Тэрээр мэдэгдэлдээ:

"УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюутолгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна.

Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ.

АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргаж, шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ өөрсдөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа. Сүүлдээ 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ хүртэл АНУ-ын хуулийн компани өөрөө зогсоосон байгаа нь шүүхийн баримтаас тодорхой байна. Харин энэ компани хэний даалгавраар анх нэхэмжлэл гаргаж, цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар татан авсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой.

Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улстөрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм.

Миний тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтайгаар сайжруулж, олон зуун сая ам.долларын үр ашгийг Монголын талд авчирсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Үүнийг яаж ч гүтгээд үгүйсгэх боломжгүй юм.

Иймд үнэн зөвөө тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээр маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган хандахаа албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn 

ХНХЯ: "Цалинтай ээж" хөтөлбөрийг зогсоохгүй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​