Улсын хэмжээнд өчигдөр гэхэд 32 хүн коронавирусийн халдвар авсан талаар бид өмнө мэдээлсэн. Эдгээр хүмүүсийн дотор 4 хүн өчигдөр “Интермэд” эмнэлэгт сайн дураараа ирж түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг гарчээ. Улмаар шинжилгээг ХӨСҮТ рүү илгээж баталгаажуулахад мөн эерэг гарсан байна.
Эдгээр хүмүүсийн дунд нэг хүн маш хүнд байгаа аж. Тухайн иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлэн эрчимт эмчилгээний тасагт эмчилж эхлээд байгаа бөгөөд зохиомол амьсгалын аппаратад оржээ. Эмч нарын хэлж буйгаар тухайн иргэн гэртээ халдварыг хүндрүүлсэн гэж байна.
Сайн дураараа ирсэн иргэд ийнхүү халдвар батлагдсан нь ард иргэдийн дунд шинж тэмдэггүй халдвар тархсан нь тодорхой байгааг мөн албаныхан анхааруулж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж байхыг мөн анхаарууллаа.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР