Өнөөдөр /2021 оны 1 дүгээр сарын 30/ Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2021 оны өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тухайлбал, тэжээл импортлох чиглэлээр 45 аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж, эдгээр аж ахуйн нэгжүүд 113 мянган тонн тэжээл импортлохоор төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 18 мянга гаруй тонн бүх төрлийн тэжээлийг импортлоод байна.
Өнөөдрийн хуралдааны үеэр Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтоор малын тэжээл импортлох хүсэлтийг тавилаа.