Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар 37 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тэдгээр тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд орон нутагт халдвар гараагүй байна.
Эдгээр хүмүүс нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээ болон сүүлд батлагдсан хүмүүсийн эхний шинжилгээгээр илэрсэн байна. Мөн сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс мөн илэрч байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дуулгалаа.
Ингэснээр Улаанбаатар хотод нийт тохиолдол 945 болсон бөгөөд улсын хэмжээнд каластр халдвар 1271 болсон байна. ХӨСҮТ-өөс 22 хүн эдгэрч ХУД дэх 300 ортой эмнэлэг руу шилжсэн бол тус эмнэлгээс 12 эдгэрч гэрчээ гарчээ.
Улсны хэмжээнд нийт халдвар 1779 болсон бөгөөд үүнээс эдгэрсэн хүний тоо 1333 байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР