Дорноговь аймагт зам, барилгын ажлаар очсон иргэдийг аймгийн пост дээр зогсоон түргэвчилсэн шинжилгээ авахад нэг хүний шинжилгээ эерэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тухайн иргэний шинжилгээний онош баталгаажуулахаар Улаанбаатарт ХӨСҮТ-д авчирж шинжлэхэд халдвар авсан нь батлагдсан байна. Тиймээс тухайн иргэнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байна. Харин хамт явсан 20 хүнийг Дорноговь аймагт шинжилгээ аван тусгаарлажээ.
Энэ халдварын эх үүсвэр нь Улаанбаатарт байгаа учраас орон нутагт халдвар гарсан гэж үзэхгүй аж.
Эх сурвалж: shuurhai.mn