Оюу толгойн гэрээг өөрчилж, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийг шаардаж Төв талбайд өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар 10 кг туржээ. Тэрээр 5 хоног өлсгөлөн зарлаж суулт хийсэн юм.
Энэ хугацаанд эмч нарын үзэж байснаар биеийн нь байдал эрсдэлтэй, зүрх, даралт огцом муудна хэмээн анхааруулж байсан юм.
Харин Засгийн газар түүний шаардлагыг хүлээн авч, олон улсын шүүх рүү нэхэмжлэл явуулснаар С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоосон. С.Ганбаатар түүнээс хойш биеийн байдлаар талаар цахим хуудастаа мэдээлэхдээ “Бие сайн гэртээ байна. Дотроосоо даараад байдаг юм байна. 10 кг турсан байна. Санаа тавьж асууж мөн дэм өгч байгаа бүх хүмүүстээ баярлалаа” гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР