МҮБХ-ооос Сар шинийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус холбоо дараах мэдэгдлийг гаргасан байна.
Үүнд "Сар шинийн уламжлалт барилдааныг МҮБХ 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Увс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд УОК, НОК-оос гаргасан зөвлөмж, шийдвэр журмыг чанд даган мөрдөж ажиллана.
Төрт ёсны уламжлалт Сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрийг МҮБХ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд "Хавсралт -1"-д заасан хуваарийг дагаж мөрдөнө" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР