fbpx Ч.Сайханбилэг: Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 39 секунд

Ч.Сайханбилэг: Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг видео мэдэгдэл хийлээ.

Тэрээр “...Хамгаалахад хэцүү биш ээ. Гэхдээ та улс төрийн нөлөө оролцоог нь хаагаад өгч чадах уу. Тэгэхгүй бол хуулийн хэчнээн сайн үндэслэл гаргаад ч хий хоосон ажил болох гээд байна гэдгийг сонсоход үнэхээр сэтгэл гонсоймоор.

Хуульд захирагдах ёстой шүүгч прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамтлаад үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өгөхийг шаарддаг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхдөө мэдэгдсэнийг бодохоор үнэхээр сэтгэл өвдмөөр.

Хууль зүйн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж  хэнд ямар зүйл ангиар хэдэн жилийн ял өгөхийг даалгадаг Ерөнхийлөгчтэй гэдгийг хараад үнэхээр уур хүрмээр.

Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж тэнд нь хувиараа ална аа гэдэг заналхийллээр байж болох бүх сувгаар надад хүрэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй зэвүү зэрэг хүрмээр.

Энэ бүхэн солонгос савангийн дуурь эсвэл молливудын кино зохиолын мөрүүд биш ээ. Энэ бол бидний бодит байдал, өнөөдрийн дүр төрх. Холбогдох хэд хэдэн хууль байтугай Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн дүр төрх зөвхөн 3-хан хоног сошиалын сэвэлт болоод мартагдах учиртай гэж үү.

Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. Өөрөө 800 км төмөр зам тавьж байгаа гэж хэлдэг ч 267-хон км яваад бэл дээрээ очих төмөр зам өнөөдөр ч дуусаагүй л байна. Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг Орос нөхөж, харин Монгол ялагдлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюу толгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн. Өнөөдөр УИХ Засгийн газрын урдуур энэ асуудлын дундуур шургаж энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдүүлэхгүй бүтэлгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад санаа нь ердөө л гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчийг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх Монголыг дахин ялагдуулах болно. Түүний бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд хүмүүсийн амьжиргааны түвшин улам буурлаа. Эдийн засгийн өсөлт зогслоо. Хувийн хэвшлүүд үүд хаалгаа барилаа.  Том компаниудыг өөртөө үнэнч эсэхээр нь 2 хуваалаа. МАНАН, 30 гэр бүл, оффшор гэсэн хуйвалдааны баахан хуурмаг гомдлыг бий болголоо. Гэхдээ өөрөө жинхэнэ МАНАНГ байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр өөр хүмүүс бус өөрөө тодорлоо.

Бүтээн байгуулалтын жинхэнэ ажлуудыг бус бүтэлгүй үзэл суртлын дайн өрнүүлж монголчуудыг талцуулж нийгмээ дэндүү харалган болголоо.

Манай улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Төв Ази дахь ардчиллын цорын ганц баянбүрд гэж нэрлэгдэж ирсэн. Ардчилал чөлөөт зах зээл хүний эрх эрх чөлөө хуульд захирагдах ёс, хараат бус шүүх засаглалаа өдөр бүр арчиж тордож суухгүй бол нүд ирмэхийн зуур алдах боломжтойг дарангуйлал руу гулсах боломжтойг ардчиллын баянбүрд асар хурдан цөлжих аюултайг бид мэдэрлээ. Бип энэ бүхнийг хараад зүгээр гар хумхин сууж болохгүй. Энэ хэвээр үргэлжилбэл сайнаар бол нэг намын тогтолцоо тогтоно, саараар бол нэг хүний диктатур тогтоно. Болоод өнгөрсөн үйл явдлын мөн чанарын ойлгох, дахин гаргуулахгүй байх зорилгоор хууль дээдлэх ёсыг тогтоож хараат бус шүүх засаглалыг бий болгох зорилгоор олон улсад Амстердамын партнерс хуулийн товчоотой хамтран өөрийн цагаан номоо гаргаж байна” гэжээ.

Цагаан номыг saikhanbileg.com хуудсаас татаж авч унших боломжтой аж.  

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ХӨСҮТ: 18 хүн шинээр халдвар авч, 2 хүн нас баржээ
ХӨСҮТ: 18 хүн шинээр халдвар авч, 2 хүн нас баржээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​