Улсын Онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас эхлэн хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн.
Эрүүл мэндийн яамнаас УОК-т Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох санал хүргүүлээд байсан юм. Харин УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан байна. Өөрөөр хэлбэл битүүний өмнөх өдрөөс эхлэн шинийн 8-ны дуустал тогтоох нь зөв гэсэн санал гарсан нь хуралдааны үеэр дэмжигдсэн бөгөөд маргааш эцэслэн шийдэх аж.
Эх сурвалж:shuurhai.mn