fbpx Завсар орсон АН засал авахаа өнгөрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 25 секунд

Завсар орсон АН засал авахаа өнгөрчээ

МЭДЭЭ-1. 2021 оны нэгдүгээр сарын 29-нд АНын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан С.Эрдэнийг АНын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. Үүнийгээ тэрбээр АН-ын Сахилгын хорооны шийдвэрийг үндэслэн гаргасан хэмээн тайлбарлажээ. Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийн хороо 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн хурлаараа АНын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцсэн юм байна. Ингээд тус хурлаас ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг АН-ын Үндсэн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж хариуцлага тооцохыг намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд үүрэг болгожээ. Үүний дагуу АН-ын дарга асан С.Эрдэнэ намын гишүүнээс хасагджээ.

 

МЭДЭЭ-2. 2021 оны нэгдүгээр сарын 31 буюу өнгөрсөн амралтын өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит бус 17 дугаар хуралдаанаа зарлан хуралдуулж АН-ыг төлөөлөх эрх, үүрэг дараагийн дарга сонгогдох хүртэл С.Эрдэнэд хадгалагдана гэсэн шийдвэр гаргажээ. С.Эрдэнэ энэ үеэр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулахаар болсон тухайгаа мэдэгдэж. Мөн АН-ын дэд даргаар Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарыг томилсон байна. Амралтын өдөр гэнэт зарлан хуралдуулсан Үндэсний бодлогын хорооны хурлынхаа мэдээг АН-ынхан даваа гарагт өдөр тутмын бүх сонинуудаар түгээжээ.

 

ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ҮГҮЙ ХИЙСЭН АРДЧИЛАГЧИД

Дээрх хоёр мэдээ өнөөгийн АН-ын хагарал, тэмцлийн гэрч болж үлдэхээрээ үнэ цэнтэй юм. Хожмын нэг өдөр түүхчид 2021 онд АН-ын дарга хэн байсан бэ гэдгийг тогтоох гэж махаа иднэ. Өнөөдөр бид энэ намын дарга нь С.Эрдэнэ үү, Ц.Туваан уу гэдгийг ойлгохгүй толгой эргэж гүйцээд байхад олон жилийн дараа яах аргагүй ийм ойлгомжгүй байдал үүсэх нь тодорхой. Өнөөдрөө байтугай өнгөрсөн хийгээд ирээдүйгээ хорлож, үгүйсгэж байгаа АНын өнөөгийн удирдлагууд, лидерүүдэд амин хувийн ашиг сонирхлынхоо дороос цухуйх хоншоор даанч алга. Баабар нийтлэлчийн хэлдгээр муугийнхаа ёроолд тулсан энэ намд дахиад эвдэрч хагарах, талцаж хуваагдах юм угаасаа түй ч үлдсэнгүй.

Хоёр даргатай, хоёр тамгатай, хоёр байртай, хоёр өөр эрх ашигтай гээд бүх юм нь хуваагдаж орхисон энэ хоёр бүлэглэл одоо Ардчилсан нам гэдэг нэрийг л булаацалдаж хэвтэнэ. Албан тушаал, тамга, суудлын төлөөх энэ хэрүүл тэмцэлд АН-ын эгэл жирийн гишүүд, дэмжигчид огт хамаагүй. Харин тус намын толгойд буй цөөн хэдэн улстөрч амин хувийн явцуу эрх ашгийнхаа төлөө үхэн хатан хэмлэлдэж байгааг олон нийт харж, мэдэрч, дүгнэж цэгнэж байгаа. Нэг АН-ын дарга нь өмнөх даргаа намаасаа хөөнгүүт, нөгөө АН-ын дарга нь гарч ирээд мэдэгдэл хийгээд, сонгууль, томилгоо яриад суучихна. Талуудын хувьд нэг адил зүйл нь  АН хэн хэнийгээ харилцан муулна, үгүйсгэнэ. АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл, үүрэг, хариуцлага бүгд ийнхүү тулга тойрсон хэрүүлийн үнсэнд булагдан бүдгэрэв. Энэ бол АН гэж улс төрийн нам хэрэг дээрээ байхгүй болсны илрэл. Нам оршин тогтнохын гол үндэс нь үзэл бодлооороо эвлэлдэн нэгдэж, засгийн эрхийг авах эцсийн зорилго. Уг зорилгодоо хэрхэн хүрэх тухай үзэл баримтлалын цогц. Засгийн эрхийг авах зорилго нь хувь хүмүүс болон бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлоос асар дээгүүр, олон нийтийн, нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой. Энэ шалгуур үзүүлэлтэд өнөөгийн АН аль хэдийнэ тэнцэхээ байжээ. Наад зах нь үзэл баримтлал гэдэг зүйл АН-д байхгүй болсон. Ямар сайндаа л өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар баруун төвийн үзэл баримтлалтай гэдэг АН зүүн төвийн үзэл баримтлалтай МАХН-тай эвсэж байх вэ дээ. Эсрэг тэсрэг, гал ус хоёр ингэж нэг сонгуулийн улмаас тостой тогоонд хошуу холбосон нь сонин үзэгдэл. Үзэл баримтлал нь ийнхүү туйлбаргүй, гуйвамтгай, ойлгомжгүй нам засгийн эрх баривал улс орноо буруу замаар будаа тээлгэнэ л гэсэн үг. Дэлхий нийтэд улс төрийн нам үүссэнээс хойших 150 гаруй жилийн түүхэнд ийм жишээ, сургамж хангалттай. Тиймээс орчин үед улс төрийн намын үндсэн гурван үүргийн нэг нь үзэл суртлын үүрэг хэмээн онцлон авч үздэг болсон. Нийт гишүүддээ либерал, консерватив, социал-демократ гэх мэт үзэл баримтлалыг санал болгож, түүнийгээ өөрсдийн итгэл үнэмшил болгож чадсанаар тухайн нам нийгмийг өөрчлөх, засгийн эрхийг авах зорилгоо хэрэгжүүлдэг. Гэтэл АН-ын хувьд үзэл баримтлал, үнэт зүйлээ гаргуунд нь хаячихаад ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахаар улайрсныхаа хариуг сонгогчдоос хүртсэн. Тиймээс АНынхан ардчилал, хүний эрх гэж ярихаар өмнөөс нь ичиж, нүүр улайх болж. Улс төрийн намын өөр нэг чухал үүрэг нь иргэд, олон нийтийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлох явдал. Энэ үүрэг манай ардчилагчдад үнэр ч үгүй болоод удав.

 

Дарга, даамлууд нь сандал ширээ, тамга тэмдэгний төлөө хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэж байгаа АНыг олон түмний хүсэл зоригийг илэрхийлнэ, тэднийг оройлон манлайлна гэвэл өнөөдөр захын хүний хөх инээд хүрнэ. Эрх ашгийн эрэмбээ тодорхойлж чадаагүй, тодорхойлсон ч буруу эрэмбэлсэн нам тос дотроосоо өтөж, загас толгойноосоо ялзарна гэгч болдгийг АН өнгөрсөн хэдэн жилийн замналаараа харуулав. Товчхондоо бол үнэт зүйлээ тоосонд даруулсан намд үлгэрлэл, манлайлал, эвлэрэл, нэгдлийн тухай ярих боломжгүй болжээ.

 

БҮЛЭГЛЭЛДЭЭ ДӨНГӨЛҮҮЛСЭН НАМ

АН-ын дотоодод өрнөж буй үйл явцыг харахад намынх нь өмнөх болон өнөөгийн удирдлагууд, лидерүүдийнх нь эрх мэдлийн төлөөх тэмцэл ягтаа тулжээ гэдэг нь ойлгогдоно. Энэ хагарал өнгөрсөн жилийн УИХын сонгуулийн өмнө эхэлж, ан цав нь улам гүнзгийрсээр, эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр тулж ирээд байна. Ангалын хоёр ирмэг дээр хоёр нөхөр сандайлчихаад “Тэнгэрт нэг нар, АН-д нэг дарга байх ёстой” хэмээн их дуугаар өгүүлэн цээжээ дэлдэнэ. УИХ-ын сонгуулийн үр дүнд ялагдал хүлээсэн АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж огцорсон. Тэрбээр өөрийн дараагийн “дүр”-ээрээ УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Тувааныг тодруулж, тамгаа гардуулж, тахимаа өгөөд явсныг бүгд мэднэ. Гэтэл оны өмнөхөн С.Эрдэнэ эргэн ирснээ зарласнаар АН хоёр толгойтой бүргэдийг санагдуулам хоёр толгойтой “Шонхор” болж хувирсан билээ. Эцэстээ Ц.Тувааны АН “Шонхор тауэр”-ээс нүүн, ШИНЭ намын Лу.Болдын “Бодь” цамхагт толгой хоргодон өвөлжив. Тайзан дээрх үйл явдлын өрнөл бол ийм. Өнгөц харахад хоёр хүн намын даргын тамгыг булаацалдаж байгаа л маргаан. Өнгийгөөд хөшигний цаад руу шагайх юм бол жинхэнэ жүжиг тэнд дэглэгдэж буй. Сонгуулийн өмнө ч ийм л юм болсон. Одоо ч ялгаагүй. Ц.Тувааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар бий. Энэ хоёр бүлэглэл ил, далд тэмцэлдсээр эцэстээ намаа туйлдуулж, сульдуулж орхиод байгаа юм. С.Эрдэнэ УИХ-ын сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаагүй минь алдаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь учиртай. Шуудхан хэлэхэд тэрбээр өмнөх Ерөнхийлөгчийн нөлөөнөөс гарч чадаагүйтэй нь холбоотой.

 

Тухайлбал, УИХ-ын сонгуульд АНаас нэр дэвшигчдийг тодруулахад Ц.Элбэгдорж, Б.Хурц нар голлох нөлөөтэй оролцож, өөрсдийн хүнээ шууд оруулж ирсэн гэдэг. Эдүгээгийн болон экс Ерөнхийлөгч нарын толгойлсон бүлэглэл ийнхүү хагаралдан тэмцэлдэж, энэ толхилцоондоо намынхаа залуусыг ч татан оролцуулав. Ц.Туваан С.Эрдэнийг АН-ын гишүүнээс найман жилийн хугацаатайгаар хасах шийдвэр гаргаж, харин С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа шуудран орохоо мэдэгдэж, дэд дарга нараа сонгож байгаа зэргийг нь эрүүл ухаанаар тайлбарлахад бэрх.

 

С.Эрдэнийн томилгоогоор АН-ын дэд дарга болоод буй Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарыг харахад л бүлэглэлийн ашиг сонирхол шууд нэвт үнэртэнэ. Ч.Отгочулуу Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан бол Ц.Уртнасан С.Эрдэнийн дараа НДЕГ-ын даргаар ажилласан. Эндээс харахад АН гишүүдээсээ биш бүлэглэлүүдээсээ болоод задарч байна. Завсар орсон АН засал авахаа нэгэнт өнгөрчээ. Харин амин хувийн ашиг сонирхлын энэ тэмцэлдээ ардчилал гэдэг нийгмийн, нийтийн үнэт зүйлийн нэрийг ашиглахгүй байхыг тэдэнд сануулах ёстой.

 

 

Г.Хангарди

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Оросын Спутник V вакцин 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодгийг барууны эрдэмтэд батлав
Оросын Спутник V вакцин 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодгийг барууны эрдэмтэд батлав
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​