Нарантуул худалдааны төвийн орчимд автомашины ачаалал нэмэгдсэнээр тийш чиглэсэн хөдөлгөөн удааширчээ. Иймд, иргэд жолооч та бүхэн тухайн хэсгээр зорчихоос татгалзаж, өөр зам сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Энэ жил Сар шинийн баяр тэмдэглэхгүй гэж Засгийн газраас шийдвэрлэсэн ч иргэд Цагаан сарын бэлтгэлээ базааж, худалдааны төвүүдийг зорих хөдөлгөөн тасрахгүй байна.