Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн 27 тохиолдол бүртгэгдсэн талаар 11:00 цагт мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр гэхэд шинээр 18 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд эдгээр нь арьс ширний үйлдвэрийн ажилтнууд байна.
Энэ мэдээллийг ЭМЯ-наас баталсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Ямартаа ч батлагдсан тохиолдлын хавьтлуудыг илрүүлэх, шинжлэх ажлыг яаралтай эхлүүлжээ.
Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР