Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт сургуулийн багш нар сурагч охидыг хүчирхийлсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 27-нд тус сумын зочид буудалд 3 багш 2 сурагч охинтой архидан согтуурч, охидыг хүчиндсэн байна. Цагдаагийн байгууллагад тус өдрийн орой дуудлага иржээ.
Хэргийн газарт 25 настай Ө-г согтуурсан үед нь 31 настай А хүчиндсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа хэвлэлүүд мэдээлж байна. Тиймээс багш нарыг цагдаагийн байгууллагаас цагдан хорьжээ.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ийм хэрэг гарсан нь үнэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 сургуулийн 3 багш 12 дугаар ангийн 2 сурагч охиныг хүчиндсэн хэрэг гарсан байна. Ийм асуудал гарсан эцэг эхчүүдээс хүлцэл өчье" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn