Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрээр энэ сард гэхэд гадаадаас иргэдээ татаж авах чартер нислэгийг 4 удаа зохион байгуулахаар болоод байгаа билээ.
Дотоодод халдварын голомт нэмэгдэж, Сар шинийн баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан 12 хоногийн хугацаанд хөл хориог тогтоож байгааг мэдэгдлээ.
Үүнтэй холбогдуулан чартер нислэгийн хуваарьт өөрчлөлт орохгүй гэдгийг УОК мэдэгдлээ. Тиймээс энэ сарын 4 нислэг товлосон хугацаанд үргэлжилнэ. Тодруулбал,
- Хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Эх сурвалж: shuurhai.mn