Засгийн газрын тэргүүний сайд нарын томилгоо олон нийтийн анхаарлыг татсан. Ялангуяа нэг бус салбарын сайд шинэ тутам хүмүүс байсан билээ. Түүний нэг бол Соёлын сайдаар Монгол HD тв-ийн захирал Ч.Номин байв.
Түүнийг энэ салбарт томилсон шалтгааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбарлалаа. Тэрээр “Соёлын сайдаар Ч.Номин томилоод шүүмжлэлд өртсөн. Гэхдээ би соёлын салбарыг эдийн засагч болгохыг мөрөөдсөн. Hu хамтлаг олон гарахын төлөө, “Галзуу хурд”-ыг Монголд хийхийн төлөө энэ салбарыг хөгжүүлмээр байна. Тийм учраас хувийн хэвшилд ажиллаж байсан хүн хийж чадах байх гэж үзсэн” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn